Н.Алтанхуяг нар шинэ нам байгуулна

2018 оны 01 сарын 19

Цагтаа АН-ыг хойморлож асан “Алтангадас” фракцийнхан чимээ намдаагаад тун удлаа. Өдгөө бол АН-ын хойморт “Шонхор” фракц сууж, МҮДН хүч хавсран ажиллаж байна гэхэд болно. АН дүрэмдээ шинэ зохицуулалт хийж өгснөөр фракцийн эрх мэдлийг хазаарласан гэх авч, өнөөдөр фракц дундын өрсөлдөөн далд өрнөж, “Шонхор” хоймор эзэлсээр буй. Харин ойрын эх сурвалжийн хэлж байгаагаар бол “Алтангадас”-ынхан АН-аас өрх тусгаарлан нам байгуулахаар ярилцсан гэх.

Энэ ажлыг санаачилсан нөхөд нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн асан Г.Батхүү, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд асан Д.Нямхүү нар аж. Фракц хоорондын дайн байнга өрнүүлж байдаг АН-ын дүрмийн өөрчлөлт шинэчлэлээр фракцийн эрх ашгийг хазаарласан болохоор акулууд эцсийн сумаа тавьж нам байгуулахаар болсон байхыг үгүйсгэх арга алга. Нөгөө талаар айсуй 2020 онд АН, МАН-ыг дэмжигчдийн тоо эрс буурна гэсэн судлаачдын дүгнэлт ч үүнд нөлөөлсөн байж болох талтай. Сонгогч олон МАН, АН хэмээх хоёр намаас уйдсан, тэдэнд итгэх итгэл алдарсан гээд айсуй сонгуульд гуравдагчдын орон зай бүрдэж мэдэхээр байгааг хаа хаанаа анзаарсан биз. Ийм орон зай дээр нам байгуулан тоглолт хийхээр төлөвлөжээ гэж харж болохоор. Хэрвээ Н.Алтанхуяг, Г.Батхүү нар нам байгуулахдаа тулвал АН-ыг эн тэнцүүхэн хоёр хуваах нь гарцаагүй.

Харин АН-ын гишүүд дэмжигчид Н.Алтанхуяг нарын амиа хичээсэн өөдгүй улстөрийн тухайд таагүй хандаж буй. Учир нь АН-ын дарга Төрийн өндөр сэнтийд энэ намын буянаар заларч явсан хүн цагаа тулахаар амиа бодон нам байгуулах гэж байгаа нь арчаагүй хэрэг. Учир нь АН-ыг хоёр хуваан сонгуульд орох нь хүч тарамдахаас гадна сонгогчдын саналыг хуваах аюултай. Нөгөө талаас АН-ын энэ эв нэгдэлгүй байдал нь дэмжигчдийн таалалд нийцэхгүй гээд олон асуудал ургаж таарна. Тэгэхээр АН-ын дарга С.Эрдэнэ энэ талцалын байдалд ямар нэгэн дүгнэлт хийж, Н.Алтанхуяг нартай тохиролцох нь лавтай.

А.Толбо

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 27 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Доёо(103.26.194.12) 2018 оны 01 сарын 21

Юу хийж болохгүй вэ, нам байгуулж л болохгүй,Идэж уухын их шунал тачаал нь ханадаггүй хүмүүс л нам байгуулах тухай ярина,Алтанхуяг бол уг нь ерөнхий сайдын албыг хамгийн боломжийн хийх гэж их зүтэгсэн үнэнтэй хүн ,Ээдээ нам байгуулж л тэнэгтэв,,,

0  |  0
Зочин(1.25.115.195) 2018 оны 01 сарын 20

Шинэ маш чадварлаг зөв намыг энэ байгаа чөтгөрийн тойргоос гарах хүмүүсийг эгнээндээ нэгтгээрэй.би болоод бидний олон хүмүүс дэмжиж байна. Одоо цус сэлбэх хэрэгтэй.нөгөө л хэдэн бор халзан луйварчдыг оруулахгүй нарийн шалгууртай цэвэр эх ороноо боддог хүмүүс нэгдэж иим хүчинг байгуулах ниигмийн захиалга одоо ирж байна шүү.намаа зөв зохион байгуулбал бид орж ажиллахаар зориг шулуудлаа.таныг дэмжиж байна.

0  |  0
Зочин(1.25.115.195) 2018 оны 01 сарын 20

Ер нь АН.МАН үнэхээр явахгүй нь энэ 28 жилд харагдлаа.одоо зоригтой зөв бодолтой жижиг намууд намын гишүүд ниилж нэг цул болж эх орныхоо төлөө л юм хиих хүмүүсийн бөөгнөрөл болохгүй бол энэ 2 нам үнэхээр ялзарсан. Алтанхуяг аа ниигэмд энгийн байгаа ба гадаадад амьдарч байгаа эх орноо гэсэн бүх хүмүүсийн санал.зөв улс төрч судлаачдыг нэгтгэх нь энэ цаг үеиин шаардлага шүү. Үүнииг манлайлан нэгэн том цул масс бэлтгэх хэрэгтэй.шинэ намдаа маш өндөр шалгуур тавьж элсүүлэх ба одоо нүдээ олсон оновчтой цэгцтэй эх орончдын нэгдэл бүхнээс хэрэгтэй болж.одоо үүнииг хиихгүй бол хэзээ хиих вэ. Чи чад.

0  |  0
зочин(66.181.181.19) 2018 оны 01 сарын 20

Монголд нам хэрэггуй ард тумний засаглал хэрэгтэй

0  |  0
Иргэн(66.181.191.201) 2018 оны 01 сарын 20

Салаад шинэ нам байгуулбал 2020 онд АН будаа болно?!?!?! Ер нь 20 оны сонгуулиар баахан бие даагчид гарч магадгүй?! Гэхдээ энэ 2 нам өөрсөддөө тааруулаад Сонгуулийн хуулиа өөрчилчих байх л даа

0  |  0
Намчин(27.123.214.114) 2018 оны 01 сарын 20

20 онд МАН АН 2- т санхл өгөх хүн байхгүй Амь амиа бодоцгоо

0  |  0
Иргэн(172.56.13.63) 2018 оны 01 сарын 20

Алтанхуяг боловсролтой цлс төрчийн буурьтай.ядаж хийх юмаа өөрөө хариуцах толгойтой хүн. Эрдэнэ Баттулга нарыг дагагчид ардчилал гээд ямар бүдүүлэг хүн рүү дайрч доромжилсон хэсэг бүлэг хүмүүсийг бий болгож өөрсдөө хар пиарөар намын дарга ерөнхийлөгч болсоныг бүгд мэдэж байгаа.

0  |  0
Зочин (103.212.119.234) 2018 оны 01 сарын 20

Харин Алтанхуяг Элбэгдоржийн үнэн нүүр царайг хэнээс айхгүй хэлж байсан хүн үүнээс өөр байхгүй шүү.Бүгд л ус балгасан юм шиг дуугуй байдаг байсан биз дээ

0  |  0
нямдорж(103.57.95.47) 2018 оны 01 сарын 19

үнэндээ Монгол улсыг 2-3 хон жил дотор 20-30 жилийн хурдаар хөгжүүлсэн монгол улсдаа түүх болон үлдэх хүн шүү МАН-ын шахалт АН-ын хөрөнгөлөг хүмүүсүүдийн эсрэг сайн ажиллаж янз бүрээр дарамтлуулсан ч ард түмэнээс зориг дэвшил хүсэл дэвшүүлсэн дайчин ерөнхий сайд бүх бүтэх хийж болдогыг зориглож хийсэнийн өр болгох гэж зүтгэсэн өөрсдийнхөндөө өгүүлсэн мөнгөө ч өр болгож эсэргүүцэж наймаачид худалдаачдыг ч турхирч одоо өөрсдөө хулхидсанаа ч харуулж байгаа даа ер нь эдийн хямралын үе өөрсдийн саад болж байсанаа хүндрэл хямрал болгож харуулж төлөгдөх боломжийг ч хүндрэл болгож гаднаас өндөр зэ

0  |  0
Иргэн(27.123.214.114) 2018 оны 01 сарын 19

Салцгаасан нь дээрээ?!

0  |  0
МУ- н ИРГЭН(202.9.40.0) 2018 оны 01 сарын 19

БОЛЖ БАЙНА АА. БААСАНХYYГЭЭС Л ДОР БАЙВ ГЭЖ. ХАРЬЯ

0  |  0
Зочин (103.212.119.234) 2018 оны 01 сарын 19

Хэдэн нам байгуулагдсан ч МАН АН 2- ыг ард иргэд мэддэг болсон.Улс орныг цөлмөсөн хүмүүсийн шунал дуусахгүй юмаа.2020 оны сонгууль сайхан болноо.хараарай

0  |  0
Зочин(59.153.114.180) 2018 оны 01 сарын 19

Бас юун үлгэр вэ

0  |  0
Zochin(150.129.143.2) 2018 оны 01 сарын 19

Н. Алтанхуягаа наад луйварчин С. Эрдэнээсээ хурдан холдоод өөр нам байгуулад яв . Монгол улсад ерөнхий сайдын ажилыг Н. Алтанхуяг л хийж чадна. Ерөнхий сайдын ажилыг аж ахуйн ажил мэддэг хүн л хийж чадна. Өмнөх 4 жилд Н. Алтанхуягт алдсан юм байгаа хийх гэж явсан сайн юм их байсан даанч С. Эрдэнэ мэтийн луйварчид саад болж байсан.

0  |  0
Сэлэнгэ (202.179.31.123) 2018 оны 01 сарын 19

Эрдэнэ новшоо наад шар шуламаас салж Сэлэнгийн АН ыг зүгээр байлгахгүй бол аймгаараа Алтанхуягийн намд элсэнэ шүү.

0  |  0
Зочин(103.212.119.121) 2018 оны 01 сарын 19

Нээрээ АН МАН хоёроос хүмүүс залхаж байгаа нь өмнөх сонгуулиас харагдсан. ХҮН гэж нэг нам гарч ирэхэд нилээд олон сонгогч дэмжмээр байсан. Даанч шинэ намынхныг нөгөө туршлагатай намууд нь хооронд нь хэрэлдүүлээд ХҮН-г юу ч үгүй будаа болгосон. Харин бондын мөнгийг үрэн таран хийсэн Алтанхуяг нам байгуулах бол би л лав дэмжихгүй.

0  |  0
зочин(119.40.103.162) 2018 оны 01 сарын 19

Ийм луйварчид улсаас идэж ханахгүй юм аа, Хариуцлага тооцохгүй болохоор ийм байх юм даа, Уул нь улсын эдийн засгийг 0 болтол нь хулгай хийсэн АН-ын эдгээр луйварчид шоронд л байх ёстой юм байгаа юм даа

0  |  0
бөйа(202.179.30.194) 2018 оны 01 сарын 19

алтанхуяг бодлого муутай дахиж ерөнхий сайд хийгээд юүхэв. японд бол зам тавина гэдгийг тансаг хэрэглээ гэж үздэг юм билээ ш дээ. гэтэл алтанхуяаг баахан зээл аваад чанаргүй зам хийсэн. тэгэхдээ хаа очиж элбэгээ сайханбилэг баярцогтоо бодвол ичиж иддэг байж мэдэх юм.

0  |  0
zochin(202.21.111.10) 2018 оны 01 сарын 19

ene hol yvahgui bhoo nam dotroo asuudlaa shiidmeer yum da

0  |  0
Zochin(122.201.22.236) 2018 оны 01 сарын 19

Tusdaa nam baiguulah n zov gej bodoj bna.

0  |  0
зочин(202.179.24.4) 2018 оны 01 сарын 19

сэтгэлийн хөдөлгөөнөөр хөөсөрч гүйдэг Хүн л энэ Намд нь элсэнэ дээ Яах гэж юуны төлөө ямар Мөрийн хөтөлбөртэй гэдгий нь мэдээгүй байж шууд л элсэх тухай хашгирч л байдаг Дэнгийн Эрвээхэй Зулын галд очиж Үхдэг шиг л юм болно доо

0  |  0
cc(27.123.214.102) 2018 оны 01 сарын 19

zuv zuv AH bol yalzarsan ondog.Tusdaa nam baiguulaad MAXH tai evseed songuulid orvol yalna shuu.Gehdee Bathuu metiin amitad namiin chin raitingiig unagaana shuu.Shudraga humuuseer burduul

0  |  0
Хурдал(202.72.245.202) 2018 оны 01 сарын 19

ЗӨВ ЗӨВ БИ ЭЛСЭНЭ

0  |  0
Зочиkkkkkkkн(217.172.229.74) 2018 оны 01 сарын 19

Altantuya shoron yavna ho

0  |  0
bi(150.129.143.228) 2018 оны 01 сарын 19

Тооцоо бодохий!!!!

0  |  0
Top