Загвар өмсөгч Э.Энхболд эхнэртээ гадаадад дэлгүүр нээж өглөө

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 19

Монголдоо төдийгүй Азийн хувцас загварын ертөнцөд дахин давтагдашгүй өвөрмөц шийдэл, дизайн бүхий загваруудаараа хэдийнээ танил болсон Азийн шилдэг дизайнер Д.Отгонжаргал загварын ертөнцөд томоохон орон зайг эзлээд багагүй хугацаа болжээ.

Авъяаслаг, хөдөлмөрч бүсгүй маань хувцас дизайн чиглэлээр тасралтгүй 14  жил ажиллаж буй энэ хугацаанд бие даасан 1250 гаруй загвар, хамтарсан байдлаар 1200 гаруй уран бүтээлийг хийжээ.


Монголын хамгийн чадварлаг хувцас дизайнеруудын нэг Д.Отгонжаргал нь зөвхөн тусгай үйлчлүүлэгчдийн захиалгаар цор ганц гоёлын даашинзыг бүтээдэгээрээ “Гоёлын даашинзны хатан хаан” хэмээн нэрлэгддэг.   Хувцас загварын хамгийн дээд чиглэл болох Hаute Couture чиглэлээр бүтээлээ урладаг тэрбээр загварын хамгийн том шоу болох  "О Сouture fashion" шоуг дөрөв дахь жилдээ амжилттай зохион байгуулж ирсэн.  Тун ч чадварлаг  дизайнер гэдгээ өнгөрсөн онд дахин баталж,

  • Shangri-la accessorias collection
  • Shangri-la winter collection 
  • Lus Summer collection 
  • New designers summer 2017 collection
  • Summer fashion show 2017
  • Fall,Winter 2017 collection
  • "О Сouture fashion high show-г тус тус зохион байгуулсан.

Тэгвэл 2018 дөнгөж гарангуут мөн л  амжилтын буухиагаа үргэлжлүүлжээ. Тодруулбал,  Монгол дахь “O couture” хувцас, загварын брэндээ Өвөрмонголын зах зээлд Жан Бө Лунтэй хамтран  Хубилай хааны Чамбай хатны нэрээр нэрлэсэн  “Cabi” брэндээ гаргаж,  шинэхэн дэлгүүрийнхээ нээлтийг сүр дуулиантайгаар хийсэн байна.


“Cabi” брэндийн нээлтийн шоунд Summer, autumn 2017 collection болон шинэ жилийн "O Couture High fashion" show гэсэн гурван коллекцоос бүрдсэн 60 гаруй загвар танилцуулагдсан байна.

Дизайнерын онцлог бүхий гар ажиллагаагаар хийгдсэн дахин давтагдашгүй дээрх бүтээлүүдийг “Монгол модел” агентлагийн шилдэг загвар өмсөгчид болон Хөх хотын шилдэг загвар өмсөгчид өмсөж танилцуулжээ.

Ийн Монгол бүсгүйн ур ухаанаар бүтсэн брэнд хилийн чанадад гарсан нь Монголын  хувцас загварын  хөгжил нэг шатанд ахисныг харуулж байгаа юм.

  

Цагийн өнгөөр идээшсэн "Чанбай брэнд” хувцас загварын шоуны ГЭРЭЛ ЗУРГААС хүргэе.

 


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(103.229.123.61) 2018 оны 01 сарын 20

Зарим загвар нь өмсчихөж болохоор аятайхан юм.Ихэнх загварын хувцаснууд хүн хэзээ ч өмсөж явахааргүй байдаг даа

0  |  0
3(209.167.52.34) 2018 оны 01 сарын 19

Zagvaruud neg l tsonhni hushguu barij avaad uglachihsan yum shig neg l sonin haragdaad baihin, zutgel sanaachlaga ni sain baigaa ch zagvarin tal deer tiimerhuu bnaa

0  |  0
Монгол(172.56.13.156) 2018 оны 01 сарын 19

Нэг монгол хүн ч гэсэн хөлөө олж байвал аштай юу. Амжилт.

0  |  0
Tuya(150.129.141.105) 2018 оны 01 сарын 19

Hudulmurch awgai. Gehdee ene zagwaruud ni arai l bish ee! Ingej ner hundee aldaj bolohgui!

0  |  0
Зочин(43.242.243.81) 2018 оны 01 сарын 19

Haute couture-д арай хүрэхгүй бна. Төгс хэлбэр хэмжээ харьцаа зохицол харагдахгүй замбараа муутай л харагдлаа. Ядахнаа загвар өмсөгчид нь мөр далий бүсэлхий хазгай нүүр толгой хазгай хачин хачин мэргэжлийн бус байдлаар үзүүлэх нь ёстой уур хүр мээр бна шүү

0  |  0
Сoco(103.10.23.167) 2018 оны 01 сарын 19

Загварууд нэг л бишээ. Гоёмсог, цэвэрхэн elegant шинж дутаад байх шиг. Хөдөлмөрч бүсгүй, амжилт!

0  |  0
zochin(202.21.106.128) 2018 оны 01 сарын 19

mundag ymaa amjilt

0  |  0
v(150.129.142.220) 2018 оны 01 сарын 19

uursdiin hudulmur zutgel .amjilt

0  |  0
Энхбоо(202.9.42.61) 2018 оны 01 сарын 19

За тэгээд буян дааж амьдраараа

0  |  0
Top