Улс орон даяар Амны хөндийн эрүүл мэндэд анхаарна

2018 оны 01 сарын 19

Дорноговь аймгийн хэмжээнд хүүхдийн өвчлөлийн дунд хоол боловсруулах эрхтэн ялангуяа шүдний өвчлөл тэргүүлж байгаатай холбогдуулан “Эрүүл шүд“ аяны хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор шүдээ зөв угааж сурах, зөв хоололт, амны хөндийн эрүүл ахуйг хэрхэн зөв сахих талаар мэдлэг олгоход чиглэсэн “АМНЫ ХӨНДИЙН ЭРҮҮЛ АХУЙ“ кабинетыг ЭМ-ийг дэмжих сангийн санхүүжилтээр байгуулж нээлтийг хийлээ. Уг арга хэмжээнд УИХ-ын гишүүн Б. Дэлгэрсайхан, аймгийн Засаг дарга Т. Энхтүвшин, аймгийн ЗДТГ-ын НБХ –ийн дарга Ч. Байгальтуяа, ЭМГ-ын дарга Г. Энхцэцэг нар оролцлоо. Тус кабинетаар цэцэрлэг, сургуулийн хүүхдүүд, тэдний асран хамгаалалгч, эцэг эхчүүдэд сургалт зохион байгуулах юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
эмч(27.123.212.135) 2018 оны 01 сарын 20

шүдний өвчлөл их байгааг мэлсээр баыж хувийн олон жил ажиллаж байгаа эмнэлгүүдэд даатгалдаа хамруулж ажилаач .дээр нь урьдчилан сэргийлэх үзлэгийг тогтмол явуулдаг болооч.ингэж ажилахгүй бол улсын эмнэлэг ачаалалаа дааж чадахгүй нь ойлгомжтой ш дэ

0  |  0
Top