Нобелийн багийн шагналт Д.Эрдэнэцогтын ЦУГЛУУЛГА

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 19

Манай улсаас Нобелийн шагналыг багаар хүртсэн анхны хүн нь Олон улсын зэвсгийн шинжээч, хурандаа Д.Эрдэнэцогт юм. Тэрбээр, аяга цуглуулах хоббитой нэгэн. Энэ нь түүний эзэмшсэн мэргэжил, ажлын онцлогтой холбоотой гэхэд болно.

Тэрбээр, албан ажлаар, томилолтоор дэлхийн 60 орчим улс оронд очсон.  Дурсгал болгож тухайн орны төрийн далбаатай аяга цуглуулдаг нэгэн юм.  Нобелийн багийн шагналыг хүртсэн анхны Монгол хүн Д.Эрдэнэцогт  1962 онд төрсөн. ОХУ-д цэргийн дээд, академи, АНУ-д аюулгүй байдлын коллеж, хуулийн сургууль, Европын Холбоонд НАТО-н цэргийн сургууль  төгсчээ. 1986-2005 онд Зэвсэгт хүчинд салаа, ротын захирагч, албаны дарга, штабын дарга, БХИС-д Эрдэм шинжилгээний ажилтан,  БХЯ-нд ахлах мэргэжилтэн, эрдэмтэн нарийн бичгийн дарга, газрын даргаар,  2006-2016 онд ГААГА-д олон улсын зэвсгийн шинжээчээр ажилласан. Цэргийн шинжлэх ухааны доктор. Орос, англи, франц, араб хэлтэй. 

 ГААГА-д ажиллах хугацаандаа иргэний дайн дэгдсэн Сирид химийн зэвсэг устгахад оролцсон юм.Тэдний энэ гавьяаг үнэлж Нобелийн хорооноос Энхтайвны шагналыг 2013 онд НҮБ-ын Химийн зэвсэг хориглох байгууллагад олгосон. Химийн зэвсэг устгах багийн гишүүдэд Нобелийн алтан медаль, сертифакитыг дурсгал болгон хадгалуулсан байна. 10 жил амрах завгүй, нойр хоолгүй ажиллаж, хүн төрөлхтнийг бүрэн хөнөөх хэмжээний химийн зэвсгийг устгасан, Нобелийн багийн шагналтай гэдгээрээ бахархаж явдаг юм.  

А.Эрдэнэ

www.zindaa.mn  

  

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ШИЗОТОЙ ТОВАРИШ(202.21.106.126) 2018 оны 01 сарын 19

мэдрэл муутай хүн шиг байна.юун нобель ийм балай юм яриад яваа шизо талдаа хүн дээ.

0  |  0
Top