Батболд дарга аа, Э.Бат-Үүл шиг худлаа амлаагүй биз дээ

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 19

Улаанбаатар хотын агаарын бохирдол, замын түгжрэл, хэтих ачаалал иргэдийг бухимдуулж байна. Дагуул хотууд байгуулах, их, дээд сургуулиудыг хотын төвөөс гаргах тухай цөөнгүй жил яригдсан ч ажил болсон нь үгүй.

Ерөнхийлөгчөөсөө эхлээд хотын удирдлагууд хүртэл энэ тухай ярьдаг. Гэвч бахь байдгаараа. Энд тэдгээрээс нэгэн амлалтыг эргүүлэн сануулж байгаа юм.

Э.Бат-Үүл: Хотын захиргааг Баянхошуу руу нүүлгэх бэлтгэл ажил хангагдсан  

Улаанбаатар хотын захиргааг  нүүлгэнэ гэсэн амлалт 2012 оны сонгуулийн үеэс эхэлсэн юм. АН-ын нэр дэвшсэн Э.Бат-Үүл хотын дарга болчихвол бараг маргааш  өглөө нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Баянхошуу руу нүүлгэнэ” шахуу юм ярьсан. Түүнээс хойш ч нүүлгэнэ, нүүлгэхэд бэлэн гэж ярьсаар байсан.  Хотын дарга Э.Бат-Үүл 2014 оны есдүгээрсарын 5-ны өдөр өгсөн ярилцлагадаа “Хотын захиргааг нүүлгэх асуудал юу болж байна вэ” гэсэн сэтгүүлчийн асуултад “Хотын захиргааг нүүлгэх бэлтгэл хангагдчихсан. Бид газраа чөлөөлчихсөн, барилгын зургийг гаргаж байна. Ирэх хавраас ажил эхэлнэ” хэмээн хариулсан нь дурайтал үлджээ.  Гэвч хотын захиргааг Улаанбаатарын хамгийн их утаатай, хортой нөхцөлтэй бүс рүү нүүлгэсэн. 2016 оны сонгуулиар  нам нь ялагдаж, өөрөө албан тушаалаасаа бууж, энэ тухай яриа нам жим боллоо.

С.Батболд: Хотын захиргааг Яармагийн дэнж рүү нүүлгэнэ, мөрөөдөл биш

 

2018 онд хийх ажлынхаа төлөвлөгөөг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хэвлэлийнхэнд танилцууллаа.  Анхаарал татсан зүйл нь Э.Бат-Үүлийн амлалттай адилхан хотын захиргааг нүүлгэх. Хотын дарга С.Батболд

“Агаарын бохирдлыг арилгахад алдаг оног санхүүжилтээр биш зориглож хэрэгжүүлэх ажил чухал. Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах, дагуул хот бий болгох, утаагүй хот болох зорилтыг хэрэгжүүлнэ. Хамгийн эхэнд Улаанбаатар хотын захиргааг Яармагийн дэнж руу нүүлгэнэ. Ингэснээр нийслэлийн 3500 төрийн албан хаагч болон эндээс үйлчилгээ авдаг 30 мянган гаруй иргэн хотын төвд түгжирч, бухимдал үүсэхгүйгээс гадна шинэ төлөвлөлт хийгдэнэ. Хөшгийн хөндийн нисэх онгоцны буудлын зам дагуу хотын захиргааг нүүлгэснээр хөгжлийн шинэ концепци гарч, их дээд сургууль болон төрийн яамдыг ч нүүлгэх бодлого хэрэгжүүлэхээр зорьж байна. Яармагийн дэнжид дэд бүтцийн суурь нь хийгдсэн учраас энэ ажил  мөрөөдөл биш биелэл болно” гэж хэллээ.  Ийнхүү Улаанбаатар хотын  хотын захиргааг нүүлгэнэ гэж хоёрдахь дарга нь амлалалаа. Ажил хэрэг болгох эсэхийг  хүлээх үүрэг иргэдэд үлдэв. С.Батболд дарга аа Э.Бат-Үүл шиг худлаа амлаагүй биз.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.179.24.42) 2018 оны 01 сарын 20

Батүүл Элбэгдорж 2т Итгэж болох уу хий хоосон Ардчилал ярисан бодитой хийсэн зүйл юу ч байхгүй ш дээ

0  |  0
Kkk(66.181.161.90) 2018 оны 01 сарын 20

Yarmag ni bodittoi bhaa batuul bol hudlaa shaaj bga ni todorhoi l bsiishde.

0  |  0
GG(202.55.191.205) 2018 оны 01 сарын 20

БАТ ҮҮЛ хотын захиргааг Баянхушуу руу гэсэн.БАТБОЛД яармаг руу гэсэн дараагийн дарга хаашаа гэх бол тэр сонин байна Хариулах ]] [ 202.55.191.205 ] 0 секундын өмнө БАТ ҮҮЛ хотын захиргааг Баянхушуу руу гэсэн.БАТБОЛД яармаг руу гэсэн дараагийн дарга хаашаа гэх бол тэр сонин байна БАТ ҮҮЛ хотын захиргааг Баянхушуу руу гэсэн.БАТБОЛД яармаг руу гэсэн дараагийн дарга хаашаа гэх бол тэр сонин байна Хариулах ]] [ 202.55.191.205 ] 0 секундын өмнө БАТ ҮҮЛ хотын захиргааг Баянхушуу руу гэсэн.БАТБОЛД яармаг руу гэсэн дараагийн дарга хаашаа гэх бол тэр сонин байна Хариулах Хариулах

0  |  0
QQ(202.55.191.205) 2018 оны 01 сарын 20

БАТ ҮҮЛ хотын захиргааг Баянхушуу руу гэсэн.БАТБОЛД яармаг руу гэсэн дараагийн дарга хаашаа гэх бол тэр сонин байна

0  |  0
]](202.55.191.205) 2018 оны 01 сарын 20

БАТ ҮҮЛ хотын захиргааг Баянхушуу руу гэсэн.БАТБОЛД яармаг руу гэсэн дараагийн дарга хаашаа гэх бол тэр сонин байна

0  |  0
Зочин (103.212.119.234) 2018 оны 01 сарын 19

БАТ ҮҮЛ УБ хотыг үнэхээр өөрчилж байсан хүн.Тэрийг хэн ч үгүйсгэж чадахгүй.

0  |  0
Irgen(122.201.24.167) 2018 оны 01 сарын 19

Xudlaa xudlaa bugd xudlaa

0  |  0
ЗОЧИН (103.212.119.234) 2018 оны 01 сарын 19

БАТ ҮҮЛ хотын захиргааг Баянхушуу руу гэсэн.БАТБОЛД яармаг руу гэсэн дараагийн дарга хаашаа гэх бол тэр сонин байна

0  |  0
Үлгэр ярьсаар(202.72.245.202) 2018 оны 01 сарын 19

БАТҮҮЛИЙН ЧАДААГҮЙГ ЭНЭ БҮЛБЭГЭР ЯАЖ ЧАДАХ ВЭ ДЭЭ

0  |  0
Top