Д.Цогтбаатар: АНУ-ын H-2A болон H-2B виз олгоно

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 19

 Монголчууд АНУ-д богино хугацаанд хөдөлмөр эрхлэх боломж нээгдэхэд нааштай алхмууд гарч байгаа талаар салбарын сайд нь албан ёсоор мэдээллээ. Тодруулбал, ГХЯ-ны сайд Д.Цогтбаатар өнөөдөр хийсэн хэвлэлийн бага хурлын үеэрээ "”АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп зөвхөн Монгол Улсад хамаарах ийм шийдвэр гаргасан. Цаашид АНУ-тай зөвлөлдөх уулзалт хийж, албажуулна”” гэсэн юм.

Ингэснээр монголчууд АНУ-д хөдөлмөр эрхлэх H-2A болон H-2B виз олгох асуудал шийдэгдэнэ гэсэн үг юм.

Дашрамд дурдахад, АНУ-ын Дотоод аюулгүй байдлын яамнаас улирлын чанартай болон хөдөө аж ахуйн салбарт ажиллах зөвшөөрөл олгодог H-2A болон H-2B визээр 2018 онд тус улсад нэвтрэх боломжтой орнуудын жагсаалтыг шинэчлэн гаргасан байна. Энэхүү жагсаалтад Монгол Улс анх удаа багтсан нь энэ аж. Энэ журам нь 2018 оны нэгдүгээр сарын 18-наас 2019 оны нэгдүгээр сарын 18 хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөх юм.

H-2A виз нь хөдөө аж ахуйн салбарт АНУ-ын ажиллах хүч дутагдалтай байгаа үед гадаадын иргэдийг АНУ руу түр хугацааны хөдөө аж ахуйн ажил хийлгэхээр авчрахыг зөвшөөрдөг. Харин H-2B виз нь хөдөө аж ахуйгаас бусад ажиллах хүч дутагдалтай салбарт түр хугацааны эсвэл улирлын чанартай ажил гүйцэтгэхээр АНУ-д зорчих гэж буй хүмүүст хамаарах юм. H-2A виз мэдүүлэхийн тулд АНУ дахь ажил олгогч нь I-129 маягт буюу Цагаачлалын бус ажилчны зөвшөөрлийн өргөдлийг таны өмнөөс мэдүүлэх ёстой. Харин H-2B виз мэдүүлэх тохиолдолд ажил олгогч нь АНУ-ын Хөдөлмөрийн яамнаас уг ажилд тохирох ажиллах хүч дутмаг болохыг баталсан гэрчилгээ авах ёстой бөгөөд визний зөвшөөрөл тэрхүү баримтад үндэслэгдэх ажээ.

Сүүлийн үед АНУ-аас албадан гаргасан, визний зөрчилтэй иргэдээ хүлээн авах тал дээр Монгол Улсын Засгийн газар хүчин чармайлт гаргаж, АНУ-ын засаг захиргаатай хамтран ажиллагаагаа сайжруулж байгаа учир H-2A, H-2B виз мэдүүлэх боломжтой орноор нэрлэсэн байна.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn


Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Guest(202.72.245.209) 2018 оны 01 сарын 20

Сайн мэдээ байна,

0  |  0
Kkkkk(217.172.229.74) 2018 оны 01 сарын 20

Ne shumi

0  |  0
Top