Цасан шуурганы улмаас Европт олон нислэг саатаад байна

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 19

Европын хойд болон баруун хэсгийн орнуудад хүчтэй цасан шуурга шуурч, бороо орж, салхи болж байна. Байгалийн гамшгийн улмаас машинууд онхолдож, модод хугарч унан гэрэл цахилгааны асуудалд ч өртөөд байгаа талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Цасан шуурганы улмаас найман хүний амь эрсэдсэн гэх мэдээлэл байгаа юм. Герман, Нидерланд, Бельги зэрэг улсад шуурга аюул дагуулж байгаа учир онгоцны нислэгүүд цуцлагджээ. Европын зарим улсад галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоож, авто замуудыг хаахаас өөр аргагүйд хүрсэн байна.

Герман улсад л гэхэд цаг агаарын ноцтой аюулын нэгдүгээр зэргийн түгшүүрийг орон даяар зарлажээ. Түүнчлэн сургуулиудыг хааж, иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж байгаа талаар тус улсын хэвлэлүүд мэдээлсэн байна.

Хүчтэй салхи, цасан шуурганы улмаас Их Британи болон Шотланд улсад өнөө өглөө түгшүүр зарлажээ.

http://n-z.tv/wp-content/uploads/2018/01/000416dedbc993e42b981ecc4253f6be77e0ea63ecb3e7b6a0c904ebb5295160-696x450.jpg

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top