“Хөвд, Хуршуут бол Тостын нурууны аргаль, янгир умдаалдаг Онон, Хэрлэн нь юм”

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 19

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэдийн төлөөлөл  орон нутагт уул уурхайн компаниуд хүч түрэн хууль бус үйл ажиллагаа явуулах гэж байгаа талаар Хэвлэлийн бага хурал зарласан юм. Тэд Тост, Тосонбумын нуруугаа уул уурхайнханд сүйтгүүлэхгүй гэж мэдэгдсэн. Уг нутгийн уугуул иргэд ч дэмжиж байгаагаа илэрхийлж эхэлжээ. Гурвантэс суманд өрнөж буй үйл явдлын талаар зохиолч Д.Энхболдын байр суурийг хүргэж байна. Тэрбээр:

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт Хөвд, Хуршуут гэж шидмэсний дайтай хоёр гол байгаа юм өнөөдөртөө. Нарийхан жижигхэн горхинууд л даа. Бөхмөрөнгийн голын олон салааны хамгийн тачир салаатай л дүйнэ. Чухам яагаад Бөхмөрөнгийн голыг дурдаад байгааг уншигч олон гадарлах байлгүй дээ. Гэхдээ шидмэсний дайтай тэр хоёр гол нутагтаа бол Онон Хэрлэн л гэсэн үг. Олон амьтан тэжээдэг учраас ингэж онцлож байна л даа. Хаа байсан соц нийгмийн үед Гурвантэсийнхэн энэ хоёр голоо бараадан ногоо тарьж нутаг орноо ногоогоор таслаагүй юм. Дээрээс нь Тостын нурууны аргаль, янгир, тэр хавиар гүйлдэж явдаг хавтгай, хулан,зээр, хаа нэгтэйгээс ганц нэг мазаалай, чоно шилүүс ирж умдаалдаг учир чухам тэр нутагт заяасан Онон Хэрлэн нь юм.

Энэ хоёр голын шимээр амьдардаг хайлаас, тоорой, загийн хөөрхөн ойтой баянбүрд л дээ. Одоо энэ Баянбүрдийн амьсгааг таслахаар Чойжилсүрэн гишүүний компани дайралт хийж байна. Нөгөө жаал ногоо цагаа ч өнгөрөө. Ингээд нүүрсээ гаргаад эргүүлээд хилийн цаанаас ногоо зөөнө дөө. Учир нь Гурвантэсийнхний тарьдаг ногоо ойр орчныхоо сумынхны төдийгүй Баянхонгор, Өвөрхангайн өмнөт хэсгийнхнийг хангадаг юм шүү дээ. Энэ дор хуульч гээд нэг жаалхан охин давхиж орж ирээд Гурвантэсийнхэн шантаажчин мөнгөчин гэж дайрч л байна. Хуульч хүн баримт түшиж ярих нь зүйтэй. Гурвантэсийн хэн гэдэг шантаажчин хэн гэгчийг шантаажилж хэдэн төгрөг авсныг баримт гаргаж ярих ёстой байхаа. Түүн дотор нь өчүүхэн зохиолч миний нэр явж байна уу үгүй юү бас тогтоочихыг бодоорой. Уултай устай Увсад цөлжилтийн лай иртэл лав 100 жилтэй гэж бодож тооцож байгаа бол том эндүүрэл шүү. Өнөөдөр Гурвантэсийнхнийг уйлуулж байгаа гай зовлон Чойжилсүрэн гишүүний удмын толгой дээр унах цаг ч ирнэ. Хамгийн гол нь тэр дайрч давшилж байгаа нөхөд Монгол орныг эх орноо гэж боддог бол юунд хормой хотыг нь урж тасчихаар улайрна вэ. Хөвд Хуршуутын голоос хааш хаашаа 100-200 км т урсах нь байтугай ундрах усгүй газар шүү дээ. Хамгийн ойрын Онгийн гол хүртэл элбэг 400 км бий. БОДОГТУН. ХАЙРЛАГТУН гэжээ.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
пүжий(202.179.31.98) 2022 оны 10 сарын 26

Чойжилсүрэнг барьж хорих хэрэгтэй. Лхагвасүмбэрэлийг хөнөөсөн хэрэгт холбоотой нь тодорхой

1  |  0
Зочин(182.160.39.7) 2022 оны 10 сарын 26

Нутаг орноо ухуулж яасанч болохгүй.хатуу тэмцэх хэрэгтэй.

1  |  0
b(27.123.214.107) 2022 оны 10 сарын 26

Nutagiin irged ami nasaaraa temtsej iim saihan baigalaa hamgaalah heregtei. Uunii toloo l neg saihan zaluu ami ogson shuu dee. teriig l bodoh heregtei, temts temts

1  |  0
baigalch(202.72.240.138) 2022 оны 10 сарын 26

choijilsureen hugshuun odoo jaham hanaj tsadldaa hu ene shan baigaliig sandachlaa gd chamd uil lai nemegdej baigal delhii maani gomdoh l bhdaa chinii mungu bagadaaui l bmaar zovson tumen bolon baigaliin hilen chamd aynga bolj ochnodoo bolichih

1  |  0
Зочин (103.212.119.234) 2022 оны 10 сарын 26

Чойжилсүрэн гишүүн одоо болил дор.Яасан шунал нь барагддаггүй хүн бэ.Их хурлын гишүүн байж ингэж байгал орчиноо сүйтгэж нутгийн зон олныг амар тайван байлгахгүй байдаг нь ямар учиртай юм бэ.

1  |  0
Назар нутгаа хамгаал(43.242.243.134) 2022 оны 10 сарын 26

Хевсгелийн Цэцэрлэг, Цагаан-уул зэрэг сумдын иргэд ”Дэлгэрмерен, Тэсийн гол”оо хамгаалж амь насаа хайрлахгуй зэвсэг барин тэмцэхэд бэлнээ илэрхийлсэн бичлэг гарсан нь тун саяхандаа! Одоо Тосонбумбын нуруу, негее Лхагвасумбрэл агсны амиа зориулсан ”Цоохор ирвэсийн” нутаг?! Монголын ард тумэн бугдээрээ зэвсэг барьж эх орноо, газар нутгаа емгеелен босоход хургээд байгаа юм биш биз?! Арай угуй байлгуйдээ!!!Энэ ШУНАЛЫН ТУЛАМНУУДЫН АМЫГ БАРЬЖ БООХ ХYЧ БАЙНА УУ???!!!

1  |  0
uvs hun(202.9.44.85) 2022 оны 10 сарын 26

Choijilsuren novch bolioch

1  |  0
Top