”Ганц мод”-ны боомт гацсанаас болж 159,2 тэрбум төгрөгийн экспорт зогсчээ

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 19

Чалко болон Винсвэй компанийн тээвэр хийдэг 400 гаруй машины эзэд шаардлага тавьж улмаар "Ганц мод"-ны боомт руу нэвтрэх замыг хаагаад байсан билээ. Тэд үндсэн 4 шаардлага тавьсан байдаг. Тодруулбал,
 

1. Уртын урт тээврийг хуучнаар явуулах
2. Улс хоорондын тээвэр хийх эрхийг Авто тээврийн үндэсний төвөөс хятад эзэнтэй компаниудад нэмж өгөх
3. Монгол жолооч нарын нийгмийн даатгалыг төлөхгүй байх
4. Хятад жолооч тээвэрт явахад визний дэмжлэг үзүүлэх гэсэн асуудлууд багтаасан байдаг Тэгвэл “Ганцмод” боомт дээр үүссэн зөрчлийг арилгахын тулд Монгол Улсын Засгийн газар Хятадын талтай хамтарч ажилласнаар өчигдрөөс /2018.01.19/ боомтын ажиллагаа хэвийн явагдаж эхэлсэн талаар Гадаад харилцааны яам мэдэгдлээ. Цаашид гарч болзошгүй эрсдэлийг урьдчилан сэргийлэх байдлаар  ажиллах болно гэж Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар онцлоод байгаа юм. 

Монголоос БНХАУ руу гарах коксжих нүүрсний хэмжээ энэ арван хоногт зогссоноор манай улс маш их алдагдалд орсон байна. Энэ талаар эдийн засагч Л.Наранбаатар

"Оюутолгой компанийн нэг өдрийн дундаж экспорт 2,5 сая.доллар, Эрдэнэс Тавантолгой, Энержи ресурс, жижиг Таван толгой зэрэг компаниуд коксжих нүүрсний экспортын хэмжээ нийлээд 4 сая доллар. Тэгэхээр эдгээр компани хоногт нийтдээ 6,5 сая долларын борлуулалтыг хийдэг гэсэн үг. Харамсалтай нь "Ганц мод"-ны боомт сая 10 хоног гацсан. Үндсэндээ 65 сая долларын экспортыг хийх боломжоо Монгол Улс алдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл монгол мөнгөөр 159,2 тэрбум төгрөг, үүнээс улсад оруулах ёстой татвар ногдолыг аваад үзвэл дор хаяж 22 тэрбум төгрөг энэ өдрүүдэд алдлаа гэсэн үг" хэмээн Блүүмберг телевизэд өгсөн ярилцлагадаа онцолсон юм.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn


Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(108.92.148.34) 2018 оны 01 сарын 20

Uhsendee heden hujaa joloochid darluulaad baigaa yumbe.Guriigeed baij l bai.

0  |  0
нямдорж(103.57.95.47) 2018 оны 01 сарын 19

энэ ч гайхаад гансраад байх юм биш манай нүүрс хятадын экспортонд гардагыг харуулж байгаа юм тэгээд ч манай компаниуд манай ГХЯ-ны яамны бодлого урагшгүй ажиллагаа нүүрсээ зарж чадахгүй мөртөө хямд бүр төмөр замаар зөөё гэдэг хүний өөрийнхөн дүгнэлт харин өөрөө ойлголт стратега наймааны шахаа ойлгоо болуу дахиад хурдан хямд зарья гэсэнээ баримтлах нуу хамаа алга хямд зар ганцхан хямд зарж байгаа хэдийнхээ хэмжээг сайн тооцож татвар ашиг ав гарсан ашигаа тооцоод үз сайн хангалттай л гарсанаас муу гараагүй муу тээвэрчид маан вагоноос бага зөөгөөгүй наймаагаа л хийж чадаагүй

0  |  0
Top