Үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно

2018 оны 01 сарын 20

Өвлийн адаг харагчин үхэр сар Дөрвөн ногоон мэнгэтэй Хар хулгана өдөр

  • Аргын тооллын: 2018.1.20, Бямба гараг
  • Билгийн тооллын: 3
  • Наран ургах шингэх: 08.33-17.33
  • Үс засуулбал: Эд мал баялаг төгөлдөр болно
  • Барилдлага: Шид
  • Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр аливаа үйлс сэтгэлчлэн бүтнэ. Шүтээн босгох, хот балгадыг барих, тариа тарих, худалдаа наймаа хийх, шид бүтээл үйлдэх тарни тоолох болон дэлгэрүүлэх, эм засал хийлгэх, авшиг авах, бэрийн үйл, дайсныг дарахад болон хуран чуулах, үс угаахад сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нүд татвал тэмцэл болох, баруун чих хангинавал сайн, зүүн нь хангинавал өчүүхэн нэгнийг үзэх, тагнай загатнах, бие татвал үзэсгэлэн болох, хөлийн шөрмөс татвал үг, асуулт болно. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ММ(202.55.191.205) 2018 оны 01 сарын 20

Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нүд татвал тэмцэл болох, баруун чих хангинавал сайн, зүүн нь хангинавал өчүүхэн нэгнийг үзэх, тагнай загатнах, бие татвал үзэсгэлэн болох, хөлийн шөрмөс татвал үг, асуулт болно. ИНГЭЖ БИЧДЭГГҮЙ БАЙХГҮЙ ЮУ?

0  |  0
Top