30 сая воны шагналын сантай Солонгосын Ой тогтоолтын олон улсын нээлттэй тэмцээнд Солонгос, Монгол, Герман, Америк, Филиппин, Япон зэрэг 15 улсын нийт 178 тамирчин 90 багц медалийн төлөө бага, дунд, насанд хүрэгчдийн ангилалд харааны болон сонсголын ой тогтоолтын 10 төрлөөр өрсөлдөн оюун ухаанаа уралдуулж шилдгүүдээ тодрууллаа. Манай улсыг төлөөлж Монголын Оюун Ухааны Академийн 19 тамирчин, багш дасгалжуулагчдын хамт амжилттай оролцоод иржээ. Манай тамирчид 14 алт, 15 мөнгө, 12 хүрэл буюу нийт 41 медаль хүртэн багаараа хол илүү түрүүлснээс гадна тус тэмцээнд дэлхийн дөрвөн дээд амжилт эвдэгдсэн нь бүгд манай тамирчдынх байлаа. Энэ тэмцээнээс 41 медаль хүртсэнээр Монголын баг тамирчид Солонгос, Америк, Швед, Их Британи, Хятад, Энэтхэг, Тайван, Малайз гэх мэт олон улсын оюуны спортын 42 тэмцээнд амжилттай оролцож, нийт 607 медаль хүртэн дэлхийн дээд амжилтуудыг шинэчлэн тогтоосоор байна.
2017-02 сар "Зиндаа" сэтгүүл №03 /507/
Сэтгэгдэл ( 5 )
uilmaar saihan ogshih yumaa ed nariin amjiltiig sonsohoor. tom bolood uls ornoo saihan avj yavah bh gej naidah yum. odoogiin ene huvidaa idehees uur yum medehgui uls turchidiin uye duusaasai daa
Mundag bnaa,amjilt huuhduude
баяр хурье гайхалтай бахархаж бна
Гайхамшигтай ёстой бахархаж байна та нараар баяр хүргэе. Хатанбаатар тэргүүтэй багш дасгалжуулагч нарт дахин дахин баяр хүргэе.
Гайхамшигтай ёстой бахархаж байна та нараар баяр хүргэе. Хатанбаатар тэргүүтэй багш дасгалжуулагч нарт дахин дахин баяр хүргэе.