“Рио Тинто” төлөөлөгчийн газраа энэ сард Монголд нээнэ

2018 оны 01 сарын 20

 

Их Британи-Австралийн хамтарсан дэлхийн уул уурхайн томоохон компани болох “Рио Тинто” Монгол Улсад төлөөлөгчийн газраа нээхээр болжээ. Нээлт энэ сарын 22-нд  болох бөгөөд  тус газрын  даргаар Ц.Балдорж агсны зээ хүү Д.Мөнхтүшиг ажиллах юм байна.

Д.Мөнхтүшиг нь Гадаад харилцааны яамны Консулын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Хөрөнгийн бирж зэрэг төрийн байгууллагад ажиллаж байжээ. Өдгөө “Балдорж” сангийн тэргүүнээр ажиллаж буй.

“Рио Тинто” компани нь 2010 оны 12 дугаар сараас “Оюу толгой” төслийн менежментийг хариуцдаг болсон. Түүнчлэн “Оюутолгой”-н 66 хувийг эзэмшдэг Туркойз Хилл Ресурс компанийн 50.8 хувийг шууд бусаар эзэмшдэг байна.  

Харин Оюу толгой компанийн 34 хувийг Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж “Эрдэнэс Оюу толгой” ХХК эзэмшдэг юм.

Д.Үржинбадам

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
уншигч(66.181.186.197) 2018 оны 01 сарын 21

Багабанди л ичмээр юмдаа.

0  |  0
Уурхөйчин(66.181.191.201) 2018 оны 01 сарын 21

ОТ-н 34 хувийг буцааж зараад хэзээ ч бүтэхгүй ноогдол ашиг гэдгийг мартаад зүгэнр л нөөц ашигласны татвараа ЭТ үйлдвэртэй адилхан хувиар аваад чвж чадвал Монгол улсад хамгийн ашигтөй хувилбар байх болно

0  |  0
Зочин(103.194.176.98) 2018 оны 01 сарын 21

Эдгээр этгээдүүд цөөнх харин АРД ТҮМЭН БОЛ 2.800.000 мянгуулаа шүү дээ үлдсэн хүмүүс бол МОНГОЛ ЭХ ОРНЫГ МИНЬ ХУВААЖ ИДЭХ ГЭСЭН ХУЛГАЙЧИД, ЛУЙВАРЧИД, ОФШШОРЧИД байгаа юм.

0  |  0
зочин(103.194.176.98) 2018 оны 01 сарын 21

Норвег Исланд Швейцарь хэмжээнд магадгүй хэзээч хүрэхгүй байх вий гэж бодож байна.Хэрэв мөрөөдлөө биелүүлье гэж бодож байгаа бол Монголын Ард Түмэн минь ичээнээсээ гарч нойрноосоо сэрж энэ төрд шургалсан Бизнесмэн нэртэй Луйварчид Хулгайч Оффшорчидтой бас болоогүй ард түмнийхээ хөдөлмөрийг шулан мөлжигчид бол яах аргагүй Монголын урдаа барьдаг гэгдэх ПҮҮС КОМПАНИ ГРҮППИЙН ЭЗЭДҮҮДИЙГ хүртэл шууд хамааралтай .

0  |  0
зочин(103.194.176.98) 2018 оны 01 сарын 21

ОЮУ-ТОЛГОЙ БОЛ Монголын ард түмэнд нэг ширхэгч мөнгө олдохгүй ёстой их санасан газар есөн өдөр хоосон гэгч үлгэр болох байлгүй дээ.Энэ эрчээрээ бол Монгол улс хэзээч сэтгэл хангалуун амьдрал бий болохгүй . Төрд шургалсан Бизнесмэн нэртэй Луйварчид Хулгайч Оффшорчид этгээдүүдээ цэвэрлэж чадвал шүү дээ. Тэгвэл яахав Баялгийн тэгш хувиарлалт яахав Норвег Исланд Швейцарь шиг болох боломж байгаа

0  |  0
...(103.57.93.150) 2018 оны 01 сарын 20

африкийн нэг улс эднийг хөөж гаргасан байна лээ

0  |  0
түй чёрт(150.129.143.228) 2018 оны 01 сарын 20

Багабаньд л зүтгүүлж дээ. Тэгэхээр хэний талд байх нь тодорхой.

0  |  0
Top