”Хохирол нөхөн төлөлт-2018” нэгдсэн аяныг эхлүүлэв

2018 оны 01 сарын 20

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид ял эдэлж буй хоригдлын гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх ажлыг эрчимжүүлэх, төлбөртэй хоригдлуудыг ажлын байраар хангах буюу хөдөлмөрт илүү хуваарилан хохирол нөхөн төлөлтийг нэмэгдүүлэх зорилгоор "Хохирол нөхөн төлөлт-2018” нэгдсэн аяныг 2018 оны 01 дугаар сарын 15-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 11 сарын хугацаатай зохион явуулахаар боллоо.

Уг ажлын хүрээнд Аймгийн ерөнхий прокурор, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн даргын 2018 оны 01 дүгээр сарын 15-ний өдөр хамтарсан тушаал гарган ажлын хэсэг байгуулж, нэгдсэн аяны явц, үр дүн, илэрсэн зөрчил дутагдал, цаашид авах арга хэмжээний талаарх хамтарсан зөвлөгөөнийг сар бүр зохион байгуулж, дүнгийн талаар аймгийн ерөнхий прокурорт танилцуулж, идэвхи санаачлагатай ажилласан алба хаагчдыг шагнаж урамшуулах, үр дүнгүй ажилласан алба хаагчид хариуцлага тооцож ажиллахаар шийдвэрлэжээ. 

ЯЛ БОЛОН АЛБАДЛАГЫН АРГА ХЭМЖЭЭ АВАГДСАН ЭТГЭЭДЭД ТАВИХ ХЯНАЛТЫГ САЙЖРУУЛАХ ЗОРИЛГООР ХАМТАРСАН ТӨЛӨВЛӨГӨӨ ГАРГАЖЭЭ

Ховд аймгийн Прокурорын газраас санаачлан Аймгийн ерөнхий прокурор, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн эрх бүхий албан тушаалтнуудыг оролцуулсан хамтарсан зөвлөгөөнийг 2018 оны 01 дүгээр сарын 15-ы өдөр зохион байгуулжээ.

Хамтарсан зөвлөгөөнөөр хорихоос өөр төрлийн ялын биелэлтийг эрчимжүүлэх, нийтэд тустай ажил хийлгэх ялыг хууль журмын хүрээнд хэрэгжүүлэх, Улсын Ерөнхий прокурорын газраас 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ирүүлсэн 7/38 дугаартай мэдээллийн мөрөөр тодорхой арга хэмжээ авах зорилгоор "Нийгэмд тустай ажил-2018” нэгдсэн аяныг 2018 оны 01 дүгээр сарын 10-ний өдрөөс 2018 оны 3 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл 3 сарын хугацаатай зохион явуулж эхэлсэн байна.

Түүнчлэн хорихоос өөр төрлийн ялын биелэлтийг эрчимжүүлэх, Улсын Ерөнхий прокурорын газрын 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 7/47 дугаартай мэдээллийн мөрөөр тодорхой арга хэмжээ авах, албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд тавих хяналтын сайжруулах зорилгоор Аймгийн ерөнхий прокурор, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй хаалттай хорих ангийн даргын хамтарсан 11 заалт бүхий төлөвлөгөө гарган баталж, албадлагын арга хэмжээний биелэлтэнд онцгой анхаарч, тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр болжээ.


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.212.118.244) 2018 оны 01 сарын 20

За зөв байна.дээгүүр өрөө төлөхгүй байгаа,оффшорчингууд,улсад ,төрд хохирол учруулсан ,банк хувааж идсэн хүмүүсийг шахмаар байна.

0  |  0
Top