Монгол Улсыг “хар жагсаалт”-аас хасуулахыг тууштай дэмжинэ гэв

2018 оны 01 сарын 20


Элчин сайд Ц.Жамбалдорж Итали Улсын Санхүү, эдийн засгийн яамны Санхүүгийн бодлогын газрын Ерөнхий захирал, Европын Холбооны Зөвлөлийн Ёс зүйн бүлгийн Дарга хатагтай Фабриция Лапекореллатай энэ сарын 18-ны өдөр Ром хотноо уулзлаа.

Энэ үеэр Европын Холбооны “татварын асуудлаар хамтран ажилладаггүй орнуудын хар жагсаалт”-аас Монгол улсыг хасуулахад Италийн Засгийн газар болон ЕХ-ны Зөвлөлийн Ёс зүйн бүлгийн дэмжлэг, зөвлөмжийн талаар ярилцав. Европын Холбооны “хар жагсаалт”-аас хасуулах талаар Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй шуурхай, шийдвэртэй арга хэмжээнүүд, санаачлан хийж эхлээд байгаа ажлуудыг Италийн Засгийн газар, Санхүү, эдийн засгийн яам тууштай дэмжиж ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа Элчин сайд илэрхийлэв.

Европын Холбооны Зөвлөлийн Ёс зүйн бүлэг Монгол Улсын Сангийн сайдаас ирүүлсэн захидлыг хэлэлцээд, улмаар Монгол Улсын засгийн газар татварын асуудлыг ил тод болгох чиглэлээр тууштай бодлого баримталж, хариуцлагаа ухамсарлаж байна гэж үзэж, асуудлыг Европын Холбооны гишүүн орнуудын Сангийн сайд нарын энэ сарын 23-ны өдрийн хуалдаанаар нааштайгаар шийдвэрлүүлэхээр болж буйг Хатагтай Фабриция Лапекорелла Элчин сайдад мэдээлэв.

Элчин сайд Ц.Жамбалдорж хатагтай Фабриция Лапекорелла болон уулзалтад байлцсан Италийн Сангийн сайдын дипломат зөвлөх Микеле Куарони нарт Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа гүн талархал илэрхийлж, цаашид илүү ойр хамтран ажиллахаа илэрхийлэв.


ЕВРОПЫН ХОЛБООНЫ ЗӨВЛӨЛИЙН ЁС ЗҮЙН БҮЛГИЙН ДАРГА ХАТАГТАЙ ФАБРИЦИЯ ЛАПЕКОРЕЛЛАТАЙ УУЛЗАЖ ЯРИЛЦАВ
Элчин сайд Ц.Жамбалдорж Итали Улсын Санхүү, эдийн засгийн яамны Санхүүгийн бодлогын газрын Ерөнхий захирал, Европын Холбооны Зөвлөлийн Ёс зүйн бүлгийн Дарга хатагтай Фабриция Лапекорелла-тай энэ сарын 18-ны өдөр Ром хотноо уулзаж Европын Холбооны “татварын асуудлаар хамтран ажилладаггүй орнуудын хар жагсаалт”-аас Монгол улсыг хасуулахад Италийн Засгийн газар болон ЕХ-ны Зөвлөлийн Ёс зүйн бүлгийн дэмжлэг, зөвлөмжийн талаар ярилцав. Европын Холбооны “хар жагсаалт”-аас хасуулах талаар Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй шуурхай, шийдвэртэй арга хэмжээнүүд, санаачлан хийж эхлээд байгаа ажлуудыг Италийн Засгийн газар, Санхүү, эдийн засгийн яам тууштай дэмжиж ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа Элчин сайд илэрхийлэв.
Европын Холбооны Зөвлөлийн Ёс зүйн бүлэг Монгол Улсын Сангийн сайдаас ирүүлсэн захидлыг хэлэлцээд, улмаар Монгол Улсын засгийн газар татварын асуудлыг ил тод болгох чиглэлээр тууштай бодлого баримталж, хариуцлагаа ухамсарлаж байна гэж үзэж, асуудлыг Европын Холбооны гишүүн орнуудын Сангийн сайд нарын энэ сарын 23-ны өдрийн хуалдаанаар нааштайгаар шийдвэрлүүлэхээр болж буйг Хатагтай Фабриция Лапекорелла Элчин сайдад мэдээлэв.
Элчин сайд Ц.Жамбалдорж хатагтай Фабриция Лапекорелла болон уулзалтад байлцсан Италийн Сангийн сайдын дипломат зөвлөх Микеле Куарони нарт Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа гүн талархал илэрхийлж, цаашид илүү ойр хамтран ажиллахаа илэрхийлэв.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (81.246.10.158) 2018 оны 01 сарын 20

Баяр хүргэе!

0  |  0
Top