Олимпийн аварга Снайдер, Варнер тэргүүтэй 19 бөх Красноярскт зодоглоно

Олимпийн хошой, дэлхийн аварга ОХУ-ын нэрт бөх Ивян Ярыгиний нэрэмжит уламжлалт “Алтан Гранпри” тэмцээн энэ сарын 26-28-нд түүний төрсөн нутаг Красноярскт болно.

Чөлөөт бөхийн эх орон АНУ-аас олимп, дэлхийн аварга Кайл Снайдер, “Лондон-2012” олимпийн наадмын аварга Жек Варнер, 2016 оны дэлхийн аварга Логан Стибер, “Парис-2017” ДАШТ-ий хүрэл медальт Ник Гвяздовски, Сэм авгын “шинэ од” Кайл Дейк, Дэвид Тэйлор тэргүүтэй 19 бөх Красноярскын дэвжээнд зодоглохоор болжээ.

Өнөө цагийн хагас хүнд жингийн шилдэг бөх Снайдер Иван Ярыгинд гурав дахиа хүч үзэх гэж байгаа бөгөөд 2016 онд Анзор Болтукаевт ялагдаж хүрэл медаль, өнгөрсөн жил аварга болж байв.

АНУ-ЫН ШИГШЭЭ БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН:
57 кг: Фрэнк Пиррелли
61 кг: Тони Рамос, Кори Кларк
65 кг: Логан Стибер, Жейсон Несс, Жош Киндиг
70 кг: Фрэнк Молинаро
74 кг: Жо Тавосо
79 кг: Кайл Дейк, Алекс Дерингер
86 кг: Дэвид Тэйлор, Трэвис Стефаник
92 кг: Жек Варнер, Ник Хефлин
97 кг: Кайл Снайдер, Натан Бурак
125 кг: Ник Гвяздовски, Зак Рей, Бобби Телфорд

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )