НҮБ цаашид оршин тогтнох эсэх нь эргэлзээтэй

Палестиныг байгууллагынхаа бүрэн эрхт гишүүнээр элсүүлсний дараа АНУ, Канад улсууд ЮНЕСКО-г санхүүжүүлэхээ болилоо. АНУ тус байгууллагад жил бүр 60 сая ам.доллар, Канад 10 сая ам.доллараар санхүүжүүлдэг байсан юм. Гэтэл ХБНГУ, ОХУ, БНХАУ дагалдах нь ойлгомжтой болж ирэв.

Их гүрнүүдийн санхүүжилтийг алдсан тус байгууллага цаашид оршин тогтнох эсэх нь эргэлзээтэй болсон нь мэдээж. Их гүрнүүд ЮНЕСКО-д ийм хатуу арга хэмжээ авсан нь НҮБ-д өгч байгаа сануулга юм. Хэрвээ НҮБ Палестиныг бүрэн эрхт гишүүнээрээ элсүүлбэл ЮНЕСКО-гийн адил санхүүжилтгүй болох нь гэдгийг ойлгуулахыг хүсчээ.

НҮБ-ын гишүүн жижиг улсууд жил бүр байгууллагадаа тодорхой хэмжээний татвар төлөөд, өөрсдийгээ бусад гишүүдтэйгээ ижил эрх, үүрэгтэй гэж ойлгоцгоодог. Палестин ч ингэхийг л хүсч байгаа. Гэтэл НҮБ-ын санхүүжилтийн ихэнхийг гаргадаг АНУ санхүүжилтээ зогсооно гэвэл яах вэ. Ингэнэ гэдэг нь ч тодорхой боллоо. Палестинчууд угаасаа НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болж чадахгүй нь тодорхой. Учир нь бүх гишүүдийн санал хураалт явуулсны дараа дээрх их гүрнүүд багтдаг Аюулгүйн зөвлөл Палестиныг элсүүлэх эсэх асуудлыг эцэслэн шийднэ. 

Аливаа асуудлыг эцэслэн шийддэг энэ байгууллагад АНУ, Франц, ОХУ, Их Британи, БНХАУ хэмээх байнгын таван гишүүн байдаг. Үлдсэн нь ХБНГУ гэх мэт байнгын гишүүдтэй эрх ашиг нэгтнүүд байх бөгөөд жижиг улсын төлөөлөл нь өөрсөдтэйгөө ижил улсуудын эрх ашгийг хамгаалах чадваргүй утсан хүүхэлдэйнүүд байдаг. Байнгын таван гишүүний нэг нь татгалзахад л бүх шийдвэр хүчингүй болдог.  

Харин тэд асуудлыг ингэж газар авахуулалгүйгээр бүх гишүүдийн санал хураалт дээр л дарж авах сонирхолтой байгаа бололтой. Ингэвэл Палестинийг их гүрнүүд биш дэлхий нийт хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн пи ар хийх боломжтой болох юм. Нөхцөл байдал ингэж эргэвэл Палестинчуудын сэтгэл санааг жинхэнt утгаар хугалах учраас тэр. Тиймээс “жижиг” гэгдэх улсууд руу дарамталсан захидлуудыг аль есдүгээр сараас хойш шидээд эхэлжээ. Харин ЮНЕСКО-гийн гишүүн 52 гишүүн дээрх сануулгыг тоолгүй Палестиныг хүлээгээд авчихсан явдал тэднийг тэвдүүлсэн нь мэдээж юм. ЮНЕСКО-гийн Ерөнхий Ассамблейн чуулганд 107 улс саналаа өгсөн бөгөөд 52 нь Палестиныг бүрэн эрхт гишүүн болгохыг дэмжиж, АНУ, Канад, Герман зэрэг 14 орон татгалзжээ.

Одоо дэлхийн “жижиг” гэж нэрлэгддэг улсууд НҮБ-ыг хэвийн үйл ажиллагаа явуулахын тулд АНУ-ын санхүүжилтээс татгалзаж, гишүүнчлэлийн татвараа жаахан нэмээд Палестины талд зогсч чадах уу гэдгийг дэлхий нийт анхааралтай ажиглаж байна.

НҮБ Палестиныг бүрэн эрхт гишүүнээрээ сонгох эсэх асуудлаар саналт хураалт явуулах нь тодорхой, цаг хугацааны л асуудал. Харин жижиг гишүүд дарамтлуулаад өнгөрөх үү, үгүй юу гэдэг нь сонирхол татаж байгаа юм. Хэрвээ бүх гишүүдийн санал хураалтад оролцсон улсууд Палестины тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй бол НҮБ гэх бэлгэ тэмдгийн чанартай байгууллага цаашид оршин тогтнох шаардлагагүй болох билээ.         

С.Төгөлдөр

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 3 )

irgen [ 62.167.114.16 ]      |     2018 оны 1-р сарын 21 -нд, 10:23 минутанд

NYB jinhen yyrgee bielyylehee baisan, delhii niitiin toloo ajillah estoi yyrgee umartaj ailgaj dalailgadag, huuli bus ajillagaa hiideg bolood baigaa, hychtei ornuudiin zali meh, daranguuilliin heregsel bolson,,,,hiih esgui dainiig hyrtel demjij baisan er ni taraah heregtei ….

irgen [ 62.167.114.16 ]      |     2018 оны 1-р сарын 21 -нд, 10:23 минутанд

NYB jinhen yyrgee bielyylehee baisan, delhii niitiin toloo ajillah estoi yyrgee umartaj ailgaj dalailgadag, huuli bus ajillagaa hiideg bolood baigaa, hychtei ornuudiin zali meh, daranguuilliin heregsel bolson,,,,hiih esgui dainiig hyrtel demjij baisan er ni taraah heregtei ….

1 [ 66.181.187.75 ]      |     2018 оны 1-р сарын 21 -нд, 05:07 минутанд

Яасан гоё юм бэ

Go to top of page