2050 оноос хүмүүс ангаж үхэж эхэлнэ

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 20

НҮБ-аас томилогдсон судалгааны баг дэлхийн улс орнуудын байгаль хамгалах, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах ажилд хэрхэн анхаарч байгааг судалжээ. НҮБ-аас дээрх эрдэмтдийн тайланд тулгуурлан “Дэлхийн олон янз байдлын товч” хэмээх илтгэл гаргасан байна. Илтгэлд “Дэлхийн олон улс орон ургамал, амтан устаж алга болж байгааг мэдсэн хэрнээ нүдээ аниад өнгөрөөж байна. Хэдхэн мөнгө олохын төлөө өөрт нь учруулж байгаа хор хохирлыг байгаль тун удахгүй хэд дахин нугалж авах болно” хэмээн онцолсон байна.

1976-2002 онд дэлхийн сээр нуруутан, түүний дотор хамаарах сүүн тэжээлтэн, хэвлээр явагч, шувуу, хоёр нутагтан, загасны төрөл зүйл гурав дахин багассан байна. “2002 Йоханнесбургт хуралдсан байгаль хамгаалах олон улсын конвенцид оролцсон улс бүр сайн сайхан амлалт өгч, байгалиа хамгаалахаа амлаж байсан. Харамсалтай нь, амьдрал дээр ам ажил хоёр нь зөрчилдсөнийг энэ удаагийн судалгаа харууллаа” хэмээн НҮБ-ын Биологийн төрөл зүйлүүдийг хамгаалах Конвенцийн нарийн бичгийн дарга Ахмед Жоглаф хэлсэн юм. Өнгөрсөн хугацаанд сүүн тэжээлтнүүдийн 21, шувуудын 12 хувь нь мөхөж, шүрэн арлуудын 27 хувь нь устжээ.

Илтгэлд мөн байгаль сүйтгэж олсон ашгаас гарах гарлага нь нэмэгдсэнийг тодорхой жишээн дээр гаргаж тавьсан байна. Жишээлбэл, ой мод устгаж олсон орлого нь ус худалдаж авах зардлаас хэд дэхин бага байгаа гэдгийг баталжээ. Энэ янзаараа бол 2050 оноос хүмүүс ангаж цангаж үхэх болно. Учир нь дэлхийн хүн ам энэ үед есөн тэрбум болсон байх юм.          

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
монгол (103.57.94.11) 2018 оны 01 сарын 22

2050 он гэхэд дэлхийн 30 % нь усанд эзлэгдсэн байна гэж эрдэмтэн судлаачид үздэг хойд мөсөн далай хурдацтай хайлж байгааг юу гэж үзэхэв

0  |  0
ih hoid boo(103.212.116.153) 2018 оны 01 сарын 20

HUN YANZ BURIIN AMITAN BOLJ TOROH BOLOMJTOI HOORONDOO HOLBOOGUI HAMAAGUI YUM GEJ UGUI

0  |  0
g(103.212.116.153) 2018 оны 01 сарын 20

BOLOVSORSON ENERGIIG SUNS GEDEG

0  |  0
hom plaza(103.212.116.153) 2018 оны 01 сарын 20

HUNII GERLEN BURHUULD FOSFOR BAIDAG CHONO HUNIIG UUREER IDDEG N FOSFOR SULARDAG SUNS GERLEN BURHUUL OOR

0  |  0
Бат(202.9.42.136) 2018 оны 01 сарын 20

Би багануурын иргэн энд ирээд 30 гаран жил амьдарлаа миний мэдэх мөн ч олон жижиг булаг шанд үгүй боллоо энэ хурдцаараа бол удахгүй ажилгүй хүнийг турж үхмэр гэдэгсэн одоо хатаж үхмэр болох байх аа

0  |  0
Top