Сонгинохайрхан дүүргийн иргэд УИХ-ыг тараахыг Ерөнхийлөгчөөс хүслээ

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын иргэдтэй хийх уулзалт үргэлжилж байна. Төрийн тэргүүн өнөөдөр МҮЭСТО-нд Сонгонохайрхан дүүргийн иргэдтэй уулзлаа.

Уулзалтыг нээж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Амралтын өдөр цаг заваа гаргаж, уулзалтад ирсэн Та бүхэнд баярлалаа. Сонгуулийн үеэр би иргэдээ сонсдог Ерөнхийлөгч байна гэж хэлсэн. Мөн нийгэмд тулгамдаж байгаа олон асуудлаар иргэд Та бүхний санал, сэтгэгдлийг сонсох гэж уулзалт зохион байгуулж байгаа” гэлээ.

Ингээд иргэд нийгмийн өнөөгиийн байдал, өөрсдийхн нь амьдралд тулгамдаж байгаа асуудал болон улс эх орныхоо ирээдүйд санаа зовж буйгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хэллээ.

СХД-ийн 26-р хорооны иргэн М.Цэдэн-Иш “Би өнөөдөр 289 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна. Монгол Улсын төр, төсөвт байгууллагад насаараа ажилласан байж, ийм л тэтгэвэр авч байгаа. Энэ хэмжээний тэтгэврээр ажил олдохгүй байгаа олон үр хүүхдээ тэтгэж, тэжээж байгаа олон хөгшин бий. Өнөөдөр төр засгийн бодлого зохицуулалт муугаас болж шатахууны үнэ нэмэгдэнэ гэж мэдэгдсэн. Үүнийг нь дагаад өргөн хэрэглээний барааны үнэ замбараагүй өсч, Цагаан сарынхаа бэлтгэлийг хийх байтугай хэдэн төгрөгөө амьдралдаа хүргэх гэж зовж байна. Ийм бодлого, шийдвэргүй байж болохгүй ээ. Төр засгийн шийдвэр ард түмнийхээ эсрэг үйлчилж байгаад бухимдалтай байна.”

Өмнөговь аймгийн Гурван тэс сумын Манлай малчин Мөнхөө “Би уул уурхайгаас болж булаг шанд нь ширгэж байгаа Өмнөгөвь аймгаас ирлээ. Одоо уул, уурхайнхан газрын гүний ус хэрэглэж, биднийг уух усгүй болгох гэж байна. Энэ асуудалд Ерөнхийлөгчийг анхаарлаа хандуулж өгнө үү гэж хүсэж байна.”

СХД-ийн 2-р хорооны иргэн Сүхээ “Монголын ард түмнийг ядууруулж байгаад миний дургүй хүрч байна. Биднийг доромжилж байна. Тэтгэвэр 27 мянган төгрөгөөр нэмлээ гэж байна. Үүгээр бид юу авах юм бэ. МАН төрд гарч, ард түмнээ дээрэлхэж, доромжилсоор олон төрлийн татвар нэмлээ. Үүнийг нь бид юугаар өгөх юм, юугаар амьдрах юм бэ. Энэ УИХ-ыг тараах хэрэгтэй. Монголын ард түмнийг элгээр нь мөлхүүлж байна. Сонгинохайрханчууд энэ УИХ-ыг тарааж өгнө үү гэж хүсэж байна.

СХД-ийн иргэн Батчулуун “Утаа, түгжрэл харанхуй гудамж бол аз жаргалтай Улаанбаатар биш. Та бүхний ирээдүй болсон хүүхдүүдэд ирээдүйн баталгаа алга. Энэ зааланд сууж байгаа иргэдийн орлого сүүлийн 10 жилд нэмэгдсэн үү? Үгүй. Энэ бол бодит байдал. Гэтэл УИХ-д сууж байгаа гишүүд дээд туйл болж, иргэд доод туйл болсон байна. Өдөр бүр гарч байгаа хууль тогтоомж доод туйл руу чиглэж, бидний эрхийг зөрчиж байна. Доод туйлд байгаа иргэд бид нэг удаагийн зориг гаргаад УИХ-ыг тараах хэрэгтэй. Харин УИХ-ыг тараахад сүргийн манлай хэрэгтэй. Энэ манлай нь та байгаасай гэж хүсэж байна.”

СХД-ийн 3-р хорооны иргэн Л.Хишигбаяр “Өнөөдөр Монголын алтан төрийн нэр хүнд унаж дууслаа. Хүчингийн хэрэгт орооцолддог, амлалтаа биелүүлдэггүй, ийм УИХ-ыг тараахаас өөр аргагүй. Хоёрдугаарт, Монголын уул, уурхай гэдэг зүйл байхгүй боллоо. Баялагтай газар бүрт гадаадын иргэн байна. Монголд яагаад ганц уурхай байж болохгүй байгаа юм бэ.”

СХД-ийн 24-р хорооны иргэн Цэрэндаш “Ард түмэн та биднийг аятай тухтай байлгана гэж гарсан УИХ-ын гишүүд хэлсэн амнаасаа буцлаа. Танана, тайрна, зогсооно, гацаана гэж байна. Одоо хормой, хот хов жив ярьж, хоёр хуваагдсан явуургүй, ухаангүй, удирдлага муутай УИХ-ын хэрэг байхгүй. Энэ УИХ-ыг тараах хэрэгтэй гэсэн санал хэлмээр байна. ”

СХД-ийн 1-р хорооны иргэн Ванчиндорж “Монгол Улсын төр засаг бузартсан байна. Бөгс, бөөр л ярьдаг боллоо. Төрөө цэвэрлэж, төрөө ариусгах хэрэгтэй. Энэ айлын гал голомтын хойморт гарч суучихаад ийм байж болохгүй. Таны ард Монголын ард түмэн бий. УИХ-ын 76 гишүүн таныг сонгоогүй. Энэ УИХ-ыг тараая гэж бодож байгаа. Монголын 18 аймаг гээд явах юм бол  таныг дэмжихгүй хүн байхгүй гэж бодож байна. Төрөө цэвэрлэж, ариусгах хэрэгтэй. Энэ ажлыг та зохион байгуулах хэрэгтэй.”

СХД-ийн 10-р хорооны иргэн Д.Мягмарсүрэн “1985 оноос хойш төрсөн залуус нийгмийн идэвх муу байна. Баар, цэнгээний газраар л явж байна. Тиймээс архидалт, садар самуунтай хатуу тэмцэх хэрэгтэй. Төрсөн эх орондоо хятадуудад дээрэлхүүлж байна. Төрийн хамгаалалтад орсон гадаад иргэд олон байна. Тиймээс УИХ-ыг тараая. Тараахдаа хоёргүй сэтгэлээр нэгдээсэй гэж иргэдийг уриалж байна.”

СХД-ийн 24-р хорооны иргэн Б.Сталин “Монгол Улсын аюулгүй байдал алдагдсан. Хил хамгаалах аюулгүй байдал байгаа хэдий ч дотооддоо аюулгүй байдал алдагдсан байна. Биднийг хамгаалах гэж УИХ-ын гишүүд сонгогдсон ч хээл хахууль авч, хоорондоо наймаалцаж байна. Аюулгүй байдлыг хамгаалахын тулд энэ 76-г тараах хэрэгтэй. Бид таны ард байгаа. Улсынхаа аюулгүй байдлыг хамгаалахын тулд цэргээ босгосон ч яадаг юм бэ.”

СХД-ийн иргэн “Дагуул хот гэж ярьж байгааг би дэмжиж байгаа. Саяхан би Манжуур явж үзлээ. Тэнд зохион байгуулалт маш сайн байна. Ганцхан цаг яваад ирэх тэр газрыг дарга нар үзсэн байх гэж бодож байна. Эхлээд барилгаа бариад, дэд бүтцээ шийдээд дараа нь иргэдээ оруулах хэрэгтэй юм байна. ”

СХД-ийн 18-р хорооны иргэн Бямбацогт “Тэтгэврийн насыг нэмэх биш багасгамаар байна. Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийн асуудал байна. Улсад байдаг 51 хувь нь байдаг юм уу. УИХ-аас нүдний булай болсон бүх зүйл дуулдаж байна. Энэ УИХ-ыг тарааж өгөөч ээ. Төр засагтаа итгэх итгэл гэж алга. Энэ шаар, шавхруу болсон эрх баригчдыг тарааж өгнө үү. Бид энэ саналыг дэмжинэ ээ.

СХД-ийн 27-р хорооны иргэн Ж.Миеэ “Өнөөдөр бид гороо амсаж байна. Мөнгөний төлөө намчирхаж явсан хүмүүсийг сонгож, гороо амсаж байна. Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд мөнгөөр, луйвраар гарсан гишүүд олон байна. Кноп дарж хууль баталж байна гэнэ. Ард түмэн энэ хавраас үүргээ гүйцэтгэх ёстой. Ардын засаглалтай болж, УИХ-ыг тараах ёстой.

СХД-ийн иргэн “Өмхийрсөн нууранд байгаа загас ямар байдаг бол бид тийм л зовлонд байна. Энд үг хэлж байгаа нэг ч хүн жаргалтай байгаа гэж үг хэлэхгүй байна. Монголчууд өнөөдөр намчирхлын шуурганд өртсөн. УИХ-ыг тараахаас гадна, намчирхах гэсэн зүйлийг болиулах хэрэгтэй. Сүүлийн найдвар та болж байна.” Гэх мэтээр Сонгинохайрхан дүүргийн иргэд санал бодлоо хуваалцлаа.

Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: “Иргэд Та бүхэнд баярлалаа. Нийтдээ 60 орчим иргэн санал бодлоо хэллээ. УИХ-ын нэр хүнд тааруу байгааг уулзалт бүрээр иргэд ярьж байна. Мөн уул уурхайн асуудлыг та бүхэн хөндөж байна. Би та бүхэнтэй адил санаа,  бодолтой байгаа. Уул, уурхайн бизнестэй  иргэд энэ УИХ-д орох ёсгүй юм. Өнөөдөр иргэдийн хөндөн ярьсан Тост, тосонбумын асуудал үүний нэг нэгжээ болов уу.

Нэг иргэн дандаа АН-ын иргэд ирчихээд яриад байна гэж хэллээ. Уулзалтын зарыг олон хоногийн өмнө тараасан. Үүнд, хэн ч орж ирэх нь нээлттэй гэдгийг хэлмээр байна. Утааны асуудалд ч бид ижилхэн л санаа зовж, ярьж байна. Зах зээл дээр бэлэн болчихсон орон сууцанд зарим төрийн албан хаагчдыг цалингаар нь барьцаалаад оруулах боломж байгаа. Мөн иргэдийн өрийг дарах асуудлаар УИХ-ын гишүүн З.Нарантуяагаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Байгалийн баялгаа зохистой хуваарилах ёстой.” гэлээ. Мөн цэргийн албан хаагчдыг бүтээн байгуулалтад оролцуулах, өөрсдийн гараар бүтээн байгуулах энэ хөдөлмөрт монгол залуус оролцох ёстой талаар танилцууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын иргэдтэй хийх уулзалт нийслэлийн Баянгол дүүрэгт үргэлжилж байна.

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 18 )

иргэн [ 202.21.107.10 ]      |     1-р сарын 22 -нд, 01:28 минутанд

Хагалах тараах,хуваах,улс орныг хүчгүыдүүлэх нь хэнд ашигтай ,хэний хаанахын бодлого вэ.Монгол төрийн тэргүүний өндөр албан тушаалд эн тэнцэх хэмжээний ёс зүй,мэдлэг боловсрол, ноён нуруутай хүн сонгож чадаагүйн ,хойд дүр,хувилсан төрх нь энэ.Хоёр чавганц уралдвал нэг түрүүлдэг гэгчээр нэр дэвшигчийн шалгуур дорой,улмаар өнөөгийн төрийн ялзралын золиос нь иргэд бид боллоо.

Zochin [ 202.131.245.226 ]      |     1-р сарын 22 -нд, 00:44 минутанд

taraagaad yu hojhiin, Zasgiin gazraa yadaj 1 jil ch bolson ajilluulaachee, Erumhiilugch ev negdeltei bailgahiin hoorond taraahiig l iluu bodohiin

Good [ 202.9.40.2 ]      |     1-р сарын 21 -нд, 07:59 минутанд

Ард түмнээ эвлэлдэн нэгдүүлэх үүрэгтэй ерөнхийлөгч маань тараах бутраах хагаралдан тэмцэлдэхийг турхиран уриалж байгаа нь байж болшгүй зүйл билээ. Бид хэдийгээр ядуу зүдүү байгаач гэсэн эвийг зангидан нэгдэн нягтарч улс орноо сэргээн мандуулах ёстой. Ерөнхийлөгч женко гуай хувийн атаа хорсолоор таван толгойн бүтээн байгуулалтыг гацааж олон залуус ажилтай орлоготой болох боломжийг үгүй хийж ядууралыг нэмэгдүүсэн билээ . Ядуусыг поп улс төрөөр хөөрөгдөж төрөө тараахыг уриалан манлайлаж буй нь өөрөө попорч улмаар улсаа сүйрүүлж гамшигт хүргэх аюултай. Поп улс төрч улсаа сүйрүүлж бай

Зочин [ 213.221.22.138 ]      |     1-р сарын 21 -нд, 06:25 минутанд

Сонгогдсон бүгд хүчингүй гээд байгаа юм уу. Хэдэн хүнзааланд цуглаад улс орныг удирдана гэж хаана байдаг юм бол. Ерөнхийлөгч маань цаг нь хайран биш үү. Хүмүүсийнцаг хайран биш үү. Сонгуулийн үед бол ингэж явдаг сан. Хэн заалны мөнгийг нь ядахдаа төлдөг юм болдоо.

Иргэн [ 81.246.10.158 ]      |     1-р сарын 21 -нд, 05:23 минутанд

Үндсэн хуулийн дагуу бол УИХ өөрөө шийдвэр гаргаж тарах учиртай. Буруу л, хууль бус юм яриад байх даа.

зочин [ 66.181.160.85 ]      |     1-р сарын 21 -нд, 03:47 минутанд

Хуцваа Баттулга мэддэг юм уу

зочин [ 202.179.27.107 ] 1-р сарын 21 -нд, 05:01 минутанд

Тэгээд Чи мэддэг юм уу Дурак минь

ДД [ 202.9.43.56 ]      |     1-р сарын 21 -нд, 03:22 минутанд

СХД-ИЙН БҮХ ХҮМҮҮСИЙН ХҮСЭЛ БИШ ШҮҮ,

Bold [ 74.2.243.242 ]      |     1-р сарын 21 -нд, 02:00 минутанд

Ew negdliin bish ewdercuuleh erenhiilegchiig bid songojee.Erenhiilegch ene jujigee boliochee odoogiin hiij baigaa uildel chin ene edriin zasgiig ulam dorduulahaas deerduulehgui .yadahdaa 10jiliin cadahiig hark ajilmaar bna.Tanii hiij baigaa uildel neg bishee.Chadahgui bol duugui such shig saihan yum baihgui

zochin [ 27.123.212.143 ]      |     1-р сарын 20 -нд, 16:03 минутанд

MANAI ERUNHIILUGCH TUGJILDEJ BNA EH ORNII HUGJILUUS BUU HOIZH N CHANGAA TUGNKLEE

bat [ 202.179.31.100 ]      |     1-р сарын 20 -нд, 14:57 минутанд

jaahan um hiilgeh heregtei uyn taraah be bujignaan hend heregtei bolson uym

Irgen [ 223.38.60.18 ]      |     1-р сарын 20 -нд, 13:39 минутанд

Ene Battulgad ta nar itgej bna uu hudlaa shuu dee naanaa ard tumen tsaanaa namaa geed nam ni urnuus ni gargahiin tuld butsaj zasgiin erhiig avah gej ulairch bna daa muusain huvalznuud umnuh 4 jild mun ih munguur togloson doo ta nar

Zochin [ 27.123.212.133 ]      |     1-р сарын 20 -нд, 12:58 минутанд

xend ch oilgomjtoi shuu dee. AN-n gesen xeden xuneer l yariulsan shuu.dee. odoo iim yumand olon tumen xuurtaxaa b.san shuu.dee jenko mini.

aaa [ 139.5.217.189 ]      |     1-р сарын 20 -нд, 12:17 минутанд

demjij bna elbegdorj buuchisan 76 buulgaad hariutsalaga tootsoh heregtei

ard [ 66.181.180.120 ]      |     1-р сарын 20 -нд, 10:00 минутанд

za nuguu gaigui sergeed irtsen ediin zasgiig nuguu oligarhiud chin olood harjchihaj battulga hulgaich hulgailsan munguu zasagt tushaa shorondoo suu gai gazar doroos gahai modon dotroos gedeg shig gaitai AN

Зочин [ 1.30.6.136 ]      |     1-р сарын 20 -нд, 09:46 минутанд

Хүмүүсээ сайн цэнэглэж оруулж дээ.МАН ч ман эдийн засаг гайгүй болсон л юм бол тэтгэврийн насыг нэмсэн, 7төрлийн татвараа архи тамхинаас бусдыг нь больчих л доо .Тэгэхгүй дөмбийгээд суугаад байвал УИХ-ыг тараагаад нөгөө өнгөрсөн 4 жилийн сайн эрчүүдээрээ бас нэг сайн тоглуулаад авахаас даа.Одоо ч э.з арай гайгүй болж байх шиг бна 4 жил тоглочиход болохоор боллоо доо.

zochin [ 103.206.195.163 ] 1-р сарын 22 -нд, 04:13 минутанд

ene buhniig heleltsej baihad helehgui Yasan yum boloo!!! tetgeveriin nasiig AN anh sedsen shuu dee!!!!!!!!

Зочин [ 103.57.92.63 ]      |     1-р сарын 20 -нд, 09:40 минутанд

Их хурлыг тараахаасаа өмнө их хуралд сууж байгаа луйварчингуудын учрыг олох ёстой юм биш үү.Оюу толгой Таван толгой Чингэс бонд гэх мэт мөнгө идсэн луйварчангууд юу ч болоогүй юм шиг ширэн нүүр гаргачихаад сууж байгаа биз дээ.Газрын баялагаа гадныхантай нийлж цусалсан хулгайчуудыг шүүх хуулийн өмнө сөхрүүлэхийг ард түмэн харах ёстой

Зочин [ 202.131.231.2 ]      |     1-р сарын 20 -нд, 09:21 минутанд

ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ДЭМЖИЖ БАЙНА. УЛС ОРОН МААНЬ ОДОО Л НЭГ ЭЗЭНТЭЙ БОЛЛОО.

Bold [ 74.2.243.242 ] 1-р сарын 21 -нд, 02:10 минутанд

Baahan menge hulgai hiisnee hergsehgui bolgoson odoo endiilgeh ni bolson bizdee.Hudlaa huuli buh hund tegsh uilchlen gesen yasan be?Battulga erenhiilegchiin guwchuulsan mengenii bolon Duban gereegeer ard tumnees hulgai hiisen mengenii uchriig ene ih olohgui yum bol nohoin zamaar budaa teeh bolno.

Нам бус иргэн [ 59.153.114.117 ] 1-р сарын 21 -нд, 22:54 минутанд

Ард түмэн үгээ хэлж байна. Түүнийг нь ерөнхийлөгч сонсжээ. Зааланд суусан хүмүүс Монголын ард түмнийг бүгдийг нт төлөөлөхгүй ч тэдний нэг хэлтэрхий. Бусдын саналыг хүндэтгэж суръя. УИХ тарах, тараах тухай албан ёсны санаачлага, бармт бичиг гараагүй, хүмүүс санал ярьж байхад биесээ бүдүүлгээр дайрах нь соёл биш. Нийт иргэдийн амьдрал хүндэрч байгаа нь үнэн. Их хуралд хариуцлагагүй, ёс зүйгүй этгээд цөөнгүй байгаа нь бас үнэн. Тэд Монгол төрийг муухай харагдуулж байгаа нь бас үнэн. Үүний төлөө л бидний нэг хэсэг үгээ хэлж, бухимдаж байна шүү дээ.

irgen [ 103.212.119.207 ]      |     1-р сарын 20 -нд, 09:07 минутанд

Buteen baiguulaltaa Tsereg bolon zaluucuudiinhaa huc hodolmoriig unelen urialga zarlaad uram hairlaad udirdaad avaad yavah yum bol Mongol hunii huc gej aguu yum bgaamdaa.Une tseniig ni medruuleed Eh orondoo Zaluucuudaa urialan huc hodolmoriig ni eh oron oorsdod ni hurteedeg baimaar baina.Demjij bna.Huucin niigemee uneheer solih tsag irjee.Shine salhi agaar oruulan Zaluu uyee demjij Huucin niigemee Halyaaaaaaaaaaaa

Go to top of page