Хөвгүүдийн футзалын улсын аваргад ”ДМЮ” баг түрүүллээ

Монголын Хөлбөмбөгийн Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг хөвгүүдийн ФУАШТ-ий 16 хүртэлх насныхны медалийн эзэд болон шилдгүүд өчигдөр  тодорлоо.

Хөвгүүдийн 16 хүртэлх насны ФУАШТ-ий хүрэл медалийг Л.Банзрагч дасгалжуулагчтай “Арвис” баг “Эрхэс”-ийг 3:4-өөр хожиж, өөрсдийн болгоод байсан. Тэгвэл аваргын алтан цомын төлөөх тоглолт “ДМЮ”, “Дэрэн” багуудын хооронд болоход “Дэрэн”-ээс Т.Дөлгөөн /9’, 13’/, Г.Бат-Оргил /20’/ нар гоол оруулан “ДМЮ”-ийн М.Анар өөрийн хаалгандаа гоол хийж, 0:4-өөр тэргүүлж байсан юм.

Тоглолтын дундүед  “ДМЮ”-ээс М.Тэмүүжин /27’, 28’/, У.Анхбаяр /23, 29’/ нар тус тус хоёр гоол оруулан үндсэн цаг 4-4-өөр тэнцэж, аваргыг торгуулийн цохилтоор тодрууллаа. Торгуулийн цохилт цохиход “ДМЮ” 4:3-аар хожиж, “ДМЮ” клубийн 16 хүртэлх насны баг анх удаа ФУАШТ-ий аварга хэмээх эрхэм хүндэт цолыг хүртлээ.

Медалийн төлөөх тоглолтуудын дараа тэмцээний хаалтын үйл ажиллагаа болж, шилдгүүдийг тодруулахад шилдэг хаалгачаар Б.Чингүүн /ДМЮ/, тэгш тоглогчоор Д.Өнөбилэг /Эрхэс/, мэргэн буучаар Б.Намсрайдорж /Арвис/ нар шалгарлаа.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )