Зорилтот бүлгийн 500 хүүхдийг цанын баазад тоглууллаа

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 21

Агаарын бохирдол Улаанбаатар хотод тулгамдсан  томоохон асуудал болсон бөгөөд хүүхэд багачуудын амьсгалын замын өвчлөл нэмэгдэж,

иргэдийн эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлж байна. Манай улсын хувьд ДЭМБ-аас заасан аюулгүй стандарт хэмжээнээс 6-7 дахин их хэмжээтэй гарсан бөгөөд агаарын бохирдлоос болж жилдээ 1700 орчим хүн нас барж байна гэсэн судалгаа байдаг.

Монголын улаан загалмай нийгэмлэгийн Хүүхэд залуучуудын хөтөлбөр “Скай ресорт” цанын баазтай хамтран  нийслэлийн зургаан дүүргийн 600 хүүхэд Хүүхдийн асрамж халамжийн төвийн 400 хүүхэд нийт 1000 хүүхэд багачуудыг  үнэ төлбөргүй   тоглуулах үйл ажиллагааг зохион байгуулж байна.. Энэхүү үйл ажиллагаа 2үе шаттайгаар явагдаж байгаа бөгөөд  01 дүгээр сарын 19, 26-ний өдрүүдэд тоглуулна . Эхний  ээлжийн 500 хүүхдийг өнгөрсөн Баасан гарагт тоглууллаа.

Энэ үеэр хүүхдүүд, багш аргазүйч нарт  Монголын улаан загалмай нийгэмлэг халуун аарц болон жигнэмэг тараан хүүхэд багачуудыг  үдийн цайгаар дайлав.  

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top