Чингисийн “Их засаг” хуулиас санаа авч казахууд “Долоон зарга”-ын хуультай болсон

 

УИХ-ын гишүүн асан А.Тлейханы туслахаар ажиллаж байсан Ш.Айдос Монголын Үндсэн хуулийн казах хэл рүүгээ хөрвүүлсэн нэгэн юм. Энэ талаар хуулийн чиглэлээр багагүй судалж байжээ. Тэрбээр, Чингис хааны Их засаг хуульmай адил казахууд ч “Долоон зарга”-ын хуультай байсан юм билээ. Их засаг хуулийг ард түмнээ түвшитгэн, төвхөнүүлэхэд их үүрэгтэй байсан гэж ойлгодог. Казахууд Долоон заргын хуулиа Чингис хааны Их засаг хуулиас санаа авч зохиосон болов уу гэсэн зүйл ажиглагддаг. Долоон заргын хууль долоон заалтаас бүрддэг. Долоон заалтыг уншихад яах аргагүй Их засаг хуулиас хуулбарласан мэт байдаг” гэж ярьсан юм.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )