Шүүхийн ерөнхий зөвлөлтэй хамтран ажиллах хүсэлт илэрхийлжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 21

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Шүүхийн захиргааны удирдлагын газрын дарга Ж.Сайнхишиг нар Япон улсын "Автомашин үйлдвэрлэгчийн хариуцлагын төв”-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Токиогийн их сургуулийн хүндэт профессор, дэд захирал асан Аояама Ёшимицү, Васедагын их сургуулийн хүндэт профессор Уракава Мичитароболон "Автомашин үйлдвэрлэгчийн хариуцлагын төв”-ийн Менежментийн дарга Такахата Таканобу хүрэлцэн ирсэн юм. Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан зочдод Монгол Улсын шүүхийн тогтолцоо, байгуулагынхаа үндсэн үйл ажиллагааг танилцуулж, шүүгчийн ёс зүйн сургалт болон бусад сургалтуудын талаар товч мэдээлэл өглөө. Японы улсын "Автомашин үйлдвэрлэгчийн хариуцлагын төв”-ийн төлөөлөгчид Шүүхийн ерөнхий зөвлөлтэй холбоотой ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top