“Хаан” банкны данснаас их хэмжээний МӨНГӨ алга болсоор байна

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 21

Оны өмнөхөн иргэдийг фэйсбүүкээр залилан, найз нөхөд, ойр дотны хүмүүсийнх нь нэрээр мөнгө гуйж авчихаад дансаа хаан ор сураггүй алга болсон гэх кибер гэмт хэргүүд гарч олон нийтийг нэлээн цочроосон билээ.

Энэхүү гэмт хэрэгт олны танил эрхмүүд ч нэлээн өртсөн байдаг.

Харин иргэдийн хамгийн их үйлчлүүлдэг Хаан банкны данснаас мэр сэр мөнгө алга болдог тухай сураг аль хэдэн жилийн өмнөөс сонсогдох болсон. Таван мянгаас доош гүйлгээний мэдээлэл мессежээр ирдэггүй учир иргэд бага хэмжээгээр хэчнээн төгрөг алдаж буйгаа тэр бүрчлэн мэддэггүй. Мөн бага мөнгө хэмээн иргэд өөрсдөө тоохгүй өнгөрөх нь ч бий.

Тэгвэл он гарсаар иргэдийн Хаан банкны данснаас  их хэмжээний мөнгө алдагдах болжээ.

Энэ тухай зарим иргэд LIVE хийн олон нийтэд сэрэмжлүүлж байсан. Харамсалтай нь энэ тухай гомдол гаргасан иргэдийг Хаан банк цагдаад хандахыг зөвлөж байгаа бөгөөд одоогоор ямар ч иргэн хохирлоо барагдуулж чадаагүй байна.

Жишээлбэл, тун саяхан жүжигчин Л.Сөрөлтийн Хаан банкны данснаас 576,000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна.

Энэ тухайгаа тэрээр өөрийн фэйсбүүк хуудаснаа нийтлэхэд сэтгэгдэл хэсэгт энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон иргэд өөрт тохиолдсон зүйлсээ бичсэн байна. Тэдгээр хохирогч дотор саяаас дээш төгрөг алдсан хэд хэдэн хүн байлаа. Харамсалтай нь одоо болтол хэрхэн хохирлоо барагдуулахаа мэдэхгүй байгаа гэв. Учир нь дүүргийн цагдаа нь 500 мянгаас доош алдсан иргэдийг бага мөнгө хэмээн хэргийг нь хаах тохиолдол их байгаа гэв.


Мөн энэ тал дээр Хаан банкнаас хохирсон иргэдэд ямар нэгэн хариу өгөөгүй бөгөөд зөвхөн цагдаад хандахыг зөвлөж байгаад гомдолтой байна хэмээсэн юм.

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 21 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.40.84) 2020 оны 02 сарын 06

2.5сая төгрөг алдаад хаан банкинд очиход цагдаагын бгууллагад ханд гээд цагдаа нь олж чадахгүй гээд хуйвалддаг юм бналээ хаан банк ёстой дийлдэхгүй юм билээ

0  |  0
Зочин (202.9.40.68) 2021 оны 02 сарын 02

Бүх банкаар харьцаж байдаг.ХААН банкны учрыг олоход хэцүү л юм байна билээ. Цалингаа авчихаад цөөхөн өгдөг үлдээхээр байхгүйболчихдог юм байна билээ. 1000, 2000 ЭНЭ тэр бол зүгээр л хаачсан нь мэдэхгүй. 50 100 энэ тэр бол бүр тоогоо алдсан.

1  |  0
зочин (202.72.240.5) 2018 оны 01 сарын 24

хаан банканд мөнгө хийхээ больчих

0  |  0
Зочин(202.9.43.59) 2018 оны 01 сарын 23

хэрэглэгчдийнхээ хадгаламжнаас хулгайлаад байдаггүй найдвартай баталгаатай банк Монголд ер нь байна уу.

0  |  0
zarra(182.160.4.230) 2018 оны 01 сарын 22

tsagdaad hezee ch baisan shalgah estoi sh dee.belen yum baihad tegj bolohgui ee

0  |  0
Банк аа(202.72.245.200) 2018 оны 01 сарын 22

ХЭДЭН ЖИЛИЙН ӨМНӨ КАРТАА АЛДААД ДОРНО МӨНГӨӨ АЛДСАНЫГ БОДОХОД ЭНЭ ДОТОР НЬ ХУЛГАЙЧБАЙДАГ БОЛОЛТОЙ ДОТООД ХЯНАЛТАА САЙЖРУУЛ

0  |  0
зиноч(202.179.31.85) 2018 оны 01 сарын 21

шөХТГ гэж малнууд бдаг бол ажилаа хийдэг бол тэр шимтгэл хүүгийн нэг харахаар санж даанч хоолны сав идэхийн нэмэр айхын бараа

0  |  0
F(66.181.180.99) 2018 оны 01 сарын 21

Haan bankniihan hulgaich um bn,darga cereggui

0  |  0
иргэн (66.181.160.50) 2018 оны 01 сарын 21

ямар учиртай юм бэ. нээрэн юм уу. одоо тэгээд яах болж байнаа нөгөө тэтгэвэрийн хэдийг минь бас цохичихвий дээ энэ чинь

0  |  0
соцоо(112.72.11.107) 2018 оны 01 сарын 21

Хаан банкны үйлчилгээ хамгийн муу.тэллэр энэ тэр аймаар муухай сэтгэгдэл төрүүлдэг. Өөдөөс 1гуйлагчин хараад байх шиг.банк руу ороход шарваганасан гөлөг шиг ар ураар эргэлдээд.бас тэр тэллэр нь1хүнээр цаасаа олон дахин буруу бичүлж их мөнгө суутгах зорилготой суудаг. 1хүн бараг 15-20мин болдог.маш удаан үйлчилдэг.ийм банк байх хэрэггүй хаавал таарна.бичвэл муу сэтгэгдэл их бн...

0  |  0
irgen(62.167.114.16) 2018 оны 01 сарын 21

mongo l bol mongo shyydee, 500 myangaas doosh bol shalgahgui baina gedeg chin gemt hereg shyydee….iim huuli baij boldog umuu??? olon jijig dyngiin niilber heden say udaa yrjeed hed boloh ve ??? cholootei dansnaas hulgailj bono gesen zovshoorol gej uzej baina,,,Zagdaa huuliinhan yaraltai ajlaa hiine yy !!!!!! Hogjson ornuud iim heregiig zugluulj bygdiig ni niilyylj shyyh dyngeer ni shyyhiin shiidver bas gargaj baidag shdee , Huuliinhan medleg muutai hezyy umaa

0  |  0
irgen(62.167.114.16) 2018 оны 01 сарын 21

mongo l bol mongo shyydee, 500 myangaas doosh bol shalgahgui baina gedeg chin gemt hereg shyydee….iim huuli baij boldog umuu??? olon jijig dyngiin niilber heden say udaa yrjeed hed boloh ve ??? cholootei dansnaas hulgailj bono gesen zovshoorol gej uzej baina,,,Zagdaa huuliinhan yaraltai ajlaa hiine yy !!!!!! Hogjson ornuud iim heregiig zugluulj bygdiig ni niilyylj shyyh dyngeer ni shyyhiin shiidver bas gargaj baidag shdee , Huuliinhan medleg muutai hezyy umaa

0  |  0
Bold.(139.5.218.105) 2018 оны 01 сарын 21

2jiliin omno tsalingiin zeel avsan.Ediin zasagch ni zeeliin geree hiihde sar bvr 20.000 tog ilvv tolohoor geree hiichihsen bsan .Bas tsalingiin dansnaas avahdaa ilvv avasan bsniig svvldni 2 sar tolsni daraa l sanamsargvi gereegee vzej bgaad medsen shvv.Haan bankni EDIIN ZASAGCH nart itgej bolohgvim bna le hvmuuse.! ! !

0  |  0
Асуулт(59.153.115.29) 2018 оны 01 сарын 21

Энэ Хаан банкны АТМ-с өөрийнх нь картаар бэлэн мөнгө авахад шимтгэл аваад байх юм. Голомт өөрийнх нь АТМ -с бэлэн мөнгө авахад шимтгэлгүй байсан, харин Төрийн банкнаас голомтын картаар мөнгө авахад 500 ₮ авч байна лээ. Ямар учиртай юм бол? Мэдэх үү?

0  |  0
Top