Монголын хөрсөн дээр буусан “The Voice” шоу

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 22

Дэлхийн хамгийн алдартай шоу нэвтрүүлгүүдийн нэг болох “The Voice” шоуг 2010 оноос хойш өнөөг хүртэл дэлхийн 62 улсад зохион байгуулаад байгаа билээ. Тэгвэл энэхүү сонирхолтой шоуг “Монгол HD” телевиз зохион байгуулахаар болсон тухай тус телевизийн захирал Ч.Номин 2017 оны хоёрдугаар сард албан ёсоор зарлаж байсан. Энэхүү мэдэгдлээс хойш бараг нэг жилийн хугацаа өнгөрөөд байсан юм. Тэгвэл тус шоуны анхны дугаар өчигдөр цацагдаж, үзэгчдээс чамгүй өндөр үнэлгээг аваад буй.

“The Voice” шоу нь хоёр тэрбум гаруй төгрөгийн өртгөөр бүтсэн гэх мэдээлэл байгаа. “Монгол HD” телевизийн захирал Ч.Номин “Энэ шоунд дуулахыг мөрөөдөгсөд бус, харин жинхэнэ дуулах авьяастай хүмүүс оролцоно” хэмээн нэгэн ярилцлагадаа онцолж байсан удаатай. Шоу нээлттэй шалгаруулалт, телевизээр гарах эхний шат буюу сонсох шат, хоёрдугаар шат буюу халз тулаан, гуравдугаар шат буюу хагас шигшээ амьд тоглолт, финал гэсэн дөрвөн үе шаттай явагдах юм.

Шоуны шүүгчээр Төрийн соёрхолт дуучин, “Камертон” хамтлагийн ахлагч, “B production”-ы үүсгэн байгуулагч Д.Болд, “The Voice of Mongolia” шоуны шүүгчээр УГЗ С.Ононбат, МУГЖ Д.Отгонбаяр,   Соёлын тэргүүний ажилтан, “Киви” хамтлагийн ахлагч, дуучин Д.Уламбаяр буюу Ука нар ажиллаж байгаа билээ.

 “The Voice” шоу нь дэлхийн өндөр стандартын шоуны загвараар жинхэнэ мэргэжлийн дуучин, мэргэжлийн дуу хоолойн эрэл хайгуул хийх нэвтрүүлэг болж чадах болов уу.  Эхний дугаарын бичлэгийг хүлээн авна уу.

Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(43.242.243.163) 2018 оны 01 сарын 22

Энэ шоуны эхлэлийг харахад давгүй шүү. Оролцож буй дуучидаа шударга сонгоорой,Насанбуян гээд чадалтай дуучид байгаад өрсөлдөөн гарна гэж баяртай бн.Амжилт хүсье Монгол тв-хэн.

0  |  0
Top