“Best of Mongolia 2017” оны шилдгээр ZINDAA.MN сайт, ЗИНДАА сэтгүүл шалгарлаа

2018 оны 01 сарын 22

“BEST OF MONGOLIA 2017” оны шилдэг байгууллагад батламж гардуулах ёслолын ажиллагаа зургаа дахь жилдээ зохион байгууллагдлаа. Энэ арга хэмжээ нь Монгол Улсад бизнесийн болон олон талт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагуудаас хэрэглэгч олон нийтийн санал асуулгаар буюу цахим санал асуулгаар шилдгийн шилдгийг  шалгаруулан алдаршуулах зорилготой юм.

Энэ удаагийн санал асуулга 2017 оны 12 дугаар сарын 01-30-ны өдрийг хүртэлх хугацаанд www.bestofmongolia.mn сайтаар явагдлаа. Олон нийтийн санал асуулгад 1150 байгууллага 67 номинацид өрсөлдөж, давхардсан тоогоор нэг сая хэрэглэгч 500 мянган санал өгсөн байна.

Олон нийтийн санал асуулгаар ZINDAA.MN сайт "ОНЫ ШИЛДЭГ ВЕБ САЙТ"-аар, ЗИНДАА сэтгүүл "ОНЫ ШИЛДЭГ" сэтгүүлээр шалгарч батламжаа гардлаа. ZINDAA.MN сайтын хамт олон өнгөрөгч онд амжилт бүтээлээр дүүрэн байлаа. Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс "ЗИНДАА" сэтгүүлийг "Оны шилдэг сэтгүүл"ээр нэрлэв. Мөн Grand100-2017 Үндэсний бизнес фэстивальд zindaa.mn сайт "Хэвлэл мэдээллийн салбарын топ"-оор шалгарсан бол “Web awards” наадмын 2017 оны "Эрхэмсэг оршихуй цом"-ыг мөн хүртсэн юм.

“BEST OF MONGOLIA 2017” шилдгүүд



1. Оны шилдэг төрийн байгууллага “Байгаль орчин аялал жуулчлалын яам”
2. Оны шилдэг аймаг “Өмнөговь аймаг”
3. Оны шилдэг дүүрэг “Чингэлтэй дүүрэг”
4. Оны шилдэг дунд сургууль “Эмпати сугууль”
5. Оны шилдэг улсын их сургууль “ТЮөрийн өмчит Улаанбаатар их сургууль”
6. Оны шилдэг хувийн хэвшлийн их дээд сургууль “Сан дээд сургууль”
7. Оны шилдэг цэцэрлэг “Амила цэцэрлэг”
8. Оны шилдэг эмнэлэг “Miraccle hospital”
9. Оны шилдэг сувилал амралтын газар “Хужирт рашаан сувилал”
10. Оны шилдэг агаарын тээврийн компани “Монголын иргэний агаарын тээвэр ХК”
11. Оны шилдэг их дэлгүүр “Улаанбаатар их дэлгүүр”
12. Оны шилдэг банк “Чингис хаан банк”
13. Оны шилдэг ноос ноолууран бүтээгдэхүүний үйлдвэр “Ханбогд кашмер ХХК”
14. Оны шилдэг мах махан бүтээдэхүүний үйлдвэр “Мах импекс”
15. Оны шилдэг сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэр “Сайн сүү”
16. Оны шилдэг ус ундааны бүтээгдэхүүний үйлдвэр “Жем хужирт ХХК”
17. Оны шилдэг газар тариалангийн компани “Гацуурт”
18. Оны шилдэг гурил гурилан бүтээгдэхүүний үйлдвэр “Жүр үр ХХК”
19. Оны шилдэг даатгал “Монре даатгал” 
20. Оны шилдэг уул уурхайн компани “Эрдэнэс таван толгой ХК” 
21. Оны шилдэг барилгын гүйцэтгэлийн компани “Жигүүр гранд групп”
22. Оны шилдэг хотхон хороолол “King Tower’’
23. Оны шилдэг замын компани “ПИ СИ ЭФ ХХК”
24. Оны шилдэг шатхуун борлуулагч компани “Тэс петролум”
25. Оны шилдэг барилгын материал үйлдвэрлэгч компани “Сокол ХХК”
26. Оны шилдэг телевиз “Монголын үндэсний олон нийтийн телевиз”
27. Оны шилдэг сонин “өдрийн сонин”
28. Оны шилдэг сэтгүүл “Зиндаа сэтгүүл”
29. Оны шилдэг вэб сайт “Zindaa.mn”
30. Оны шилдэг залуучуудын байгууллага “Тэлмэн сумын оюутны холбоо”
31. Оны шилдэг орон нутгийн залуучуудын байгууллага “Хөвсгөл аймгийн оюутны нэгдсэн холбоо”
32. Оны шилдэг үүрэн холбооны оператор “Скайтел ХХК”
33. Оны шилдэг авто сургууль “Дашийдэлэг авто сургууль”
34. Оны шилдэг кино театр “Өргөө кино театр I MAX”
35. Оны шилдэг авто засварын газар “Доктор авто засвар”
36. Оны шилдэг арьс, шир, ширэн бүтээгдэхүүн “MR BRAND”
37. Оны шилдэг интернет үйлчилгээ эрхлэгч компани “Кевико”
38. Оны шилдэг авто машин борлуулагч компани “Монгол Хьюндай”
39. Оны шилдэг тавилга үйлдвэрлэгч “Бест буйдан”
40. Оны шилдэг тээвэр зуучлалын компани “Шиппин Лайн Монголиа ХХК”
41. Оны шилдэг үл хөдлөх хөрөнгө зуучлалын компани “Remax”
42. Оны шилдэг мэдээллийн технологийн компани “Грандсмарт”
43. Оны шилдэг мэдээллийн лавлах үйлчилгээ “1900-1560”
44. Оны шилдэг ББСБ “Бичил санхүүгийн хөгжлийн сан”
45. Оны шилдэг сүлжээ дэлгүүр “E-MART”
46. Оны шилдэг ТББ “Амжилт мэдээлэл технологийн академи”
47. Оны шилдэг аялал жуулчлалын компани “Нью жуулчин турс ХХК”
48. Оны шилдэг электрон барааны дэлгүүр “Некст электроникс”
49. Оны шилдэг жуулчны бааз “Мандал амралт”
50. Оны шилдэг сургалтын төв “Оюун ухааны хөгжлийн боловсролын төв ” 
51. Оны шилдэг номын дэлгүүр “Интерном” 
52. Оны шилдэг хэвлэх үйлдвэр “Улаанбаатар принт”
53. Оны шилдэг эм ханган нийлүүлэгч “Монос фарма”
54. Оны шилдэг малчинд ээлттэй байгууллага “Малчин групп”
оны шилдэг боловсрол жуулчлалын байгууллага “INECS”
55. Оны шилдэг зочид буудал “Туушин”
56. Оны шилдэг зар сурталчилгааны сонин “Шуурхай зар сонин” 
57. Оны шилдэг төсөл хөтөлбөр “Залуу гэр бүлийг орон сууцжуулах хөтөлбөр”
58. Оны шилдэг хаяг реклам, зар сурталчилгааны компани “Гэрэлт эрин ХХК”
59. Оны шилдэг ресторан “Алтай Монгол грилл ресторан”
60. Оны шилдэг импортлогч “STAR BALM HEALTH SPORT CARE”
61. Оны шилдэг үсчин гоо сайхан салон “SUNRAY SALON”
62. Оны шилдэг фитнесс “Шинобү”
63. Оны шилдэг энтертаймент студи “XB продакшин”
64. Оны шилдэг фото үйлчилгээ “KONICA MINOLTA”
65. Оны шилдэг FM радио “107.5 FM”
66. Оны шилдэг хүргэлт үйлчилгээ “Ноён пицца”

Д.Үржинбадам

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top