М.Билэгт: Өвөл болохоор хүйтэн болдог гэж би эс хэллүү...

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 22

УИХ-ын эрхэм гишүүн М.Билэгт "Өвөл болохоор хүйтэн болдог" гэж халуун намраар хэлж байхад монголчууд бид түүнийг шоолж суусан. Гэтэл өнөөдөр тэр үг ортой байж гэж шогширцгоож байна. Түүгээр ч зогсохгүй, УИХ-ын гишүүд дундаас хамгийн үнэн үг хэлдэг гишүүн бол М.Билэгт юм байна гэж зарим нь хүлээн зөвшөөрч суугаа сурагтай. Эрхэм гишүүн энэ үгэндээ хожим "Би уг нь энэ жилийн өвөл урьд урьдынхаас их хүйтэн болно шүү гэдэг утга илэрхийлэх гэж хэлсэн боловч сандраад, дутуу хэлсэн байна лээ. Түүнийг хүмүүс мушгиад шоолоод бичсэн" гэж тайлбар хийж байлаа. Гэвч түүний үг хэчнээн үнэн болохыг ойрын өдрүүдэд монголчууд орой руугаа ортол мэдрэх бололтой. Ойрын өдрүүдэд өдөртөө -29 хэм, шөнөдөө -40 хэм хүртэл хүйтрэх ажээ. Хүйтний эрч энэ сарыг дуустал буурахгүй гэсэн урьдчилсан мэдээг Цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс гаргажээ. Ес эхэлснээс хойш дөрөв дэх ес хүртэл ийм хүйтнийг хараахан мэдрээгүй байсан хүмүүс гэнэт хүйтэрсэнд цочир хандаж буй нь үнэндээ бол илүүц юм. Учир нь УИХ-ын гишүүний хэлсэнчлэн "Өвөл болохоор хүйтэн болдог" нь жам билээ. Тиймээс энэхүү трэнд үгийг хэлсэн М.Билэгт гишүүнээс олон нийт дараагийн үгийг хүлээж байна. Тэр үг нь магадгүй "Хавар болохоор урин болдог" гэх үг байх биз ээ. 

 

Г.Уян

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Р.Бэлэгт.(98.110.51.41) 2018 оны 01 сарын 23

Зун болохоор халуун болдог.

0  |  0
Зочин (103.57.93.58) 2018 оны 01 сарын 22

Өвөл болохоор хүйтэн болно гэх шиг хэрэггүй үг яриад яахав ээ.Хэрэгтэй ярих юм зөндөө байна.Их хурал гэдэг чинь хэрэггүй юм ярьлаг газар биш биз дээ.Их хурлын гишүүд хийх олж ядаад ийм ядарсан юм ярьдаг болж дээ.Онигоотой юм

0  |  0
Bilegt(103.229.120.229) 2018 оны 01 сарын 22

Ayagvi bol habar bolhoor boroo orno shv shoroo bas shuurna

0  |  0
зочин(43.228.131.206) 2018 оны 01 сарын 22

үнэн үгт Билэгт гэх гээд байгаа юм аа даа энэ сэтгүүлч

0  |  0
Загд сүрэн(43.242.243.139) 2018 оны 01 сарын 22

За , мөн ч үнэн үгтэй ЗАЙРАН ЮМ БАЙНА ДАА. 2020 ОНД ДАХИАД СОНГОЧООСОЙ ДОО. өВӨЛ ХҮЙТЭН БОЛДОГ ГЭЖ АРД ТҮМЭН МЭДДЭГГҮЙ Л БАЙЖ ДЭЭ

0  |  0
ХОНЬЧИН АРД(103.26.195.240) 2018 оны 01 сарын 22

ЗУН БОЛОХООР ДУЛААХАН БОЛДОГ . ИЙМЭРХҮҮ

0  |  0
Top