Фэйсбүүк хаагдах нь үнэн үү?

2018 оны 01 сарын 22

ZINDAA.MN сайт эрхэм уншигч та бүхэндээ "Цэнэтэй асуулт, Үнэтэй хариулт" буланг тогтмол хөтлөн хүргэж байгаа билээ. Энэ булангаар иргэдийн мэдэхийг хүссэн аливаа асуултад үнэн бодит хариултыг өгөх юм.


 

АСУУЛТ: Facebook сүлжээгээр дамжин үйлдэгдэж байгаа гэмт хэрэг өдөр тутамд хурдацтай нэмэгдэж байгаа гэж үзэн фэйсбүүкийг ирэх гуравдугаар сараас хаах шийдвэрийг Марк Цукерберг гаргасан гэх мэдээлэл гарч байна. Улмаар өөрийн зургаа дахин үзэхийг хүсэж байгаа бол оройтоогүй дээр нь интернетээс зургуудаа татаж авахыг зөвлөсөн байна. Энэ  мэдээлэл үнэн үү?

ХАРИУЛТ: Фэйсбүүкийг хаана гэдэг нь худал мэдээлэл юм. Харин ч Цукерберг бүр өргөжүүлэхээр болж зарим өөрчлөлтийг хийхээр болсон байна. Улмаар интернетийн аюулгүй хэрэглээг төлөвшүүлэхийг зорьж Испани, Польш, Итали гэсэн улсад сургалтын төв нээхээр болжээ. Мөн олон нийтэд тавьж буй гол өөрчлөлт нь таны их үздэг, лайкладаг, шэйрлэдэг, коммент бичдэг найз, групп, пэйжийг нь илүү харуулаад бусдыг нь танд харагдахгүй болгох аж. Өөрөөр хэлбэл бага лайктай постууд үзэгдэхгүй гэсэн үг. Гол нь пэйж, группнийхээ контентыг сайжруулж олон лайк, шэйр авдаг болго гэж шахаж байгаа юм байна. Энэ өөрчлөлтийг дагаад бүүстний үнэ  нэмэгдэх нь тодорхой боллоо. Харин дэл сул, элдэв сенсааци, цахим орчин дахь E-WOM болон бусад потенциалыг ашиглан элдэв заль мэх ашиглан суртал ухуулга хийж байгаа контентуудыг цөөлнө гэж үзжээ.

Д.Үржинбадам

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top