Хот, хөдөөгийн 147 даамчин оюун ухаанаа уралдууллаа

2018 оны 01 сарын 22

Техник технологийн дээд сургуулийн нэрэмжит өсвөрийн даамчдын тэмцээн энэ сарын 20-21-ний өдрүүдэд тус сургууль дээр боллоо. 16 дахь жилдээ зохиогдсон уг тэмцээнд хот, хөдөөгийн 147 тамирчин, гурван насны ангиллаар өрсөлдөв. Хөдөө орон нутгаас Увс, Өмнөговь, Дорноговь, Сэлэнгэ, Төв, Өвөрхангай, Орхон аймгийн өсвөрийн даамчид хүрэлцэн ирсэн юм.

Тамирчид 6-9, 10-13 насанд швейцарь системээр ес, 14-17 насанд найман өрөг тоглож дүнгээ гаргалаа.

Image may contain: one or more people and people sitting

Тэмцээний 6-9 насны охидын ангилалд Г.Шинэсаран (Дорноговь), Ц.Сумъяа (Хөлөгт тоглоом), Ц.Мягмарсүрэн (Увс), хөвгүүдийн ангилалд Б.Баасанбар (42-р сургууль), З.Аргабилэг (“Ирээдүй” цогцолбор), Г.Золбоо (БЗД) нар тэргүүлэв. Харин 10-13 насанд охидоос Б.Есүй (42-р сургууль), Н.Лхагвадолгор (Өмнөговь), Н.Налжормаа (Дорноговь), хөвгүүдээс Б.Баярманлай (Шинэ Монгол), А.Дашчирэв (42-р сургууль), Б.Сүхбат (Орхон) нар эхний гурван байрыш эзэлсэн.

Тэмцээний 14-17 насанд охидоос Б.Анужин (Хасу Мегастарс), Б.Халиунаа (Дорноговь), Б.Мөнхжин (Хасу Мегастарс), хөвгүүдээс Ц.Чинзориг (“Сант” сургууль), М.Лувсандорж (Хэнтий), Б.Эрдэнэбаатар (42-р сургууль) нар медальт байранд шалгарлаа.

Image may contain: 1 person, sitting, eating and table

Image may contain: 1 person, sitting and outdoor

Image may contain: 1 person, sitting and table

Image may contain: 5 people, people sitting

Image may contain: 2 people, people sitting and child

Image may contain: 2 people, people sitting and table

Image may contain: 9 people, people sitting

Д.Тамир

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top