Харри хуучин найз бүсгүйгээ хуримдаа урьжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 22

Ханхүү Харри, жүжигчин Меган Маркл нарын хурим дөхсөөр. Ирэх тавдугаар сард болох хуримын ёслолд дэлхийн өнцөг булан бүрээс зочид очиж, Их Британийн нийслэл Лондон хот жуулчдын хөлд дарагдах төлөвтэй байгаа билээ. Сүйт бүсгүй Меган хуримын гоёлуудаа хийлгээд завгүй байгаа бол ханхүү Харри зочдынхоо нэрсийг гаргаж байгаа гэнэ. Тэгвэл зочдын дунд Харригийн хуучин найз бүсгүй Чэлси Дэйви байна гэсэн мэдээлэл Британийн хэвлэлүүдээр явах болжээ. Ханхүүгийн анхны хайр байсан энэ бүсгүй Харритай долоон жил үерхсэн билээ. Язгууртан гаралтай Чэлси ханхүүгийн хуримд экс найз бүсгүйн хувиар биш Британийн дээд давхаргынхны жаягаар уригджээ. Чэлси, Харри хоёр бага байхаасаа үерхсэн ч бүсгүй хатан хааны гэр бүлийн гишүүн болохоос татгалзаж өөр замыг сонгосон гэдэг.

Тэгвэл сүйт бүсгүй Меган Марклын талаас ямар хүмүүс хуримд уригдан ирэх бол гэдэг нь олны анхаарлыг багагүй татаж байгаа аж.

Что скажет Меган? Принц Гарри намерен позвать на свадьбу бывшую возлюбленную

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top