Синди Кроуфорд, Орландо Блум хоёр учиртай юу

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 22

Парис хотод эрчүүдийн загварын долоо хоног үргэлжилж байна. Францын нийслэлд “Balmain”-ий шинэ коллекцын үзүүлбэр болжээ. Үзүүлбэрт алдарт Синди Кроуфордын хүү Прэсли Гербер оролцсон байна. Синди эхний эгнээнээс хүүгээ харжээ. Тэгвэл модельтой хамт жүжигчин Орландо Блум сууж байсан нь олны анхаарлыг татжээ. Тэд хувцсаа хослуулан өмсч, маш сайхан харагдацгааж байсныг Францын хэвлэлүүд онцолсон байна. Гэхдээ тэд танилын ёсоор хамт сууж байсан уу, эсвэл жүжигчин залуу Синдиг эргүүлж байна уу гэсэн таамаг хөвөрч эхэлжээ.

Парисын загварын долоо хоногт түүнчлэн Жереми Микс, Хлоя Грин, Жюльет Бинош нарын алдартан хүрэлцэн ирсэн байжээ.

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(103.11.192.134) 2019 оны 02 сарын 16

cинди энэ тэнэг-р яах вэ дээ

0  |  0
Top