Монголчууд даавуу үйлдвэрлэдэг болох уу?

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 22

Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Ноос, ноолуурын зөвлөл хуралдаж Зөвлөлийн даргаар Ч.Түмэнбаярыг сонгожээ. Зөвлөлийн дарга гишүүдтэйгээ уулзах үеэрээ даавуу үйлдвэрлэх “Монгол даавуу” төсөл хэрэгжүүлэх саналтай байгаагаа танилцуулжээ. Манай улсад даавууны түүхий эд болох ноос, ноолуур бий  энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үйлдвэр байдаггүй.  Гадаадын улс орнуудаас сүүлийн үеийн тоног төхөөрөмж оруулж ирэн үйлдвэрлэл явуулах боломжтой бөгөөд даавуу үйлдвэрлэх мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх шаардлагатай юм байна. Манай улс 1990 оноос өмнө дотооддоо даалимбан даавуу үйлдвэрлэж байсан ч зах зээлийн нийгэмд шилжсэнээр боловсон хүчний бодлого алдагдаж, даавуу үйлдвэрлэхээ больжээ.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
123(202.131.231.83) 2018 оны 01 сарын 22

Говь ХК одоо ч даавуу, драп үйлдвэрлэж байгаа шдээ. юу бичээд байнаа,

0  |  0
Top