Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалтыг зарлалаа

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 22

Төрийн албаны зөвлөлөөс Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалтыг зарлалаа. Шалгаруулалтад магистр болон түүнээс дээш зэрэгтэй, санхүү, эдийн  засагч, байгалийн ухааны салбарын мэргэжилтэй байх. Төрийн захиргааны  төв байгууллагад төсөв, санхүүгийн чиглэлээр 10 болон түүнээс жил ажилласан. Удирдах ажил, албан тушаалд таваас доошгүй жил ажилласан байх шаардлагатай ажээ. Төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалтыг энэ сарын 22-ноос ирэх сарын 2-ны өдөр хүртэл зарлаж, хоёрдугаар сарын 5-ны өдөр төрийн албан хаагчийн шалгалт авах юм. Засгийн газрын  2017 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Нямааг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм. Б.Нямаа албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг өөрөө гаргасан учраас хүлээж авсан тухай мэдээлж байлаа.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top