ЕБС-ийн хичээл амарсанаар замын хөдөлгөөний ачаалал 35 хувиар буурчээ

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 22

Өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу энэ сарын 20-21-ний өдрүүдэд Замын цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 490 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Үүнээс зам тээврийн ослын 379 дуудлага бүртгэгдсэн бөгөөд ослын улмаас нийслэл хотод 13 хүн гэмтэж, орон нутагт 1 хүний амь нас хохирсон нөхцөл байдалтай байгаа аж. Мөн тухайн өдрүүдэд зам тээврийн осолд бага насны хүүхэд өртөөгүй бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн хичээл амарсантай холбоотойгоор нийслэл хотын замын хөдөлгөөний ачаалал 35 хувиар буурсан байна.

Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 50 зөрчлийг илрүүлэн шалгаж байна.

Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 9 осол, мөргөлдөх хэлбэрээр 14 осол тус тус бүртгэгдсэн бөгөөд дээрх ослын 90 орчим хувь нь жолоочдын буруутай үйлдлийн улмаас гарсан байна. Тухайлбал, Төв аймгийн Эрдэнэ сумын Багазүтлүүр гэх газар асфальтан замд Howo маркийн автомашин нь H.Porter маркийн автомашинтай мөргөлдөж жолооч Ц-н амь нас хохирсон ноцтой зам тээврийн осол хэрэг гарсанд шалгалтын ажиллагаа явуулж байна. Мөн алба хаагчдаас цагдаагийн нийтлэг үүргийн хүрээнд 2017.12.22-ны өдөр БЗД-ийн нутагт гарсан орон байрны хулгайн гэмт хэрэгт эрэн сурвалжлагдаж байсан H.Grace маркийн болон бусад 2 тээврийн хэрэгслийг олж тогтоон харъяа нэгжид шалгуулахаар тус тус хүргүүлэн ажиллалажээ.  

Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.185.88) 2018 оны 01 сарын 22

Нэмээд оюутнууд амарсан байгаа .

0  |  0
Top