“МӨНГӨН ӨВӨЛ” өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 22

Замын цагдаагийн албаны харъяа нэгжийн алба хаагч, ажилтнуудын бие бялдарыг хөгжүүлэх, эрүүл мэндийг хамгаалах, хөдөлгөөний дутагдалаас урьдчилан сэргийлэх, алба хаагчдын гэр бүлийн гишүүдийг албаны үйл ажиллагаанд идэвхитэй оролцуулан тэдний амралт чөлөөт цагийг зөв боловсон, үр бүтээлтэй өнгөрөөх зорилгоор “МӨНГӨН ӨВӨЛ” өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.

Өдөрлөгийн үйл ажиллагаа энэ сарын 20-ны өдөр Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн “Найман шарга” амралт, жуулчны баазад явагдсан бөгөөд нийт 370 гаруй алба хаагчид, тэдний гэр бүлийн гишүүд оролцож 6 төрлийн спортын тэмцээнд хурд хүч, авхаалж самбаагаа сорин нэг өдрийг хөгжилдөж өнгөрөөлөө.

Тэмцээний нийлбэр оноогоор
ТЭРГҮҮН БАЙР: Сонгинохайрхан дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн баг, 
ДЭД БАЙР: Баянгол дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн баг, 
ГУРАВДУГААР БАЙР: Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн баг тус тус эзлэн амжилттай оролцлоо.


Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top