УИХ-ын гишүүн Л.Энхболд тойргийнхоо иргэдтэй уулзаж, бүтээн байгуулалтын ажлуудтай танилцжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 23

УИХ-ын гишүүн Л.Энхболд тойргийнхоо иргэдтэй хийх уулзалтаа энэ сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумаас эхлүүлсэн.  Тав хоногийн хугацаанд Цогтцэций, Манлай, Баян-Овоо, Номгон сумдад  ажиллажээ.

Энэ үеэр УИХ-ын намрын чуулганы хугацаанд шинээр батлагдсан хууль тогтоомжийг сурталчлан таниулахын зэрэгцээ хуулийн хэрэгжилт, Засгийн газрын бодлого шийдвэрүүдийн талаар мэдээлэл өгч, иргэд, хөдөлмөрчдийнхөө санал бодлыг сонссон юм.

Өмнөговь аймгийн дээрх сумдын иргэдийн хувьд олонхи  нь уул уурхайн компанид  ажиллаж, мал аж ахуй эрхлэн амьжиргаагаа залгуулдаг.  Улс орны эдийн засаг хүнд байгаа үед долоон төрлийн татвар нэмсэн, шатахууны үнэ өссөн, худаг, усны хомстол, бэлчээрийн даац, уул уурхай дагасан замын асуудал, тэтгэврийн насыг цаашлуулсан.

 “Эрдэнэс-Таван толгой”-гоос иргэн бүрт олгосон 1072 ширхэг хувьцаа хэзээ үр ашгаа өгөх вэ? гээд тулгамдаж буй болоод сонирхсон олон чухал асуултыг УИХ-ын гишүүн Л.Энхболдоос асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Л.Энхболд тойрогт ажиллах хугацаандаа Өмнөговь аймгийн Хөдөлмөр, халамж,  үйлчилгээний газрын дэргэдэх Ахмадын сувилалд шаардлагатай байсан эмчилгээний, ариутгалын, чийрэгжүүлэх тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгчээ. Мөн ахмадуудын төлөөлөлтэй уулзан санал хүсэлтийг нь сонсч зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ.

Энэ үеэр орон нутагтаа мэргэжлийн боловсон хүчин бэлтгэж буй Политехникийн коллежийн үйл ажиллагаатай танилцаж, багш ажилчидтай уулзалт хийн, санал бодлоо солилцсон юм.

Түүнчлэн сумдын бүтээн байгуулалтын ажлуудын явц явц, гүйцэтгэлтэй нь танилцсан байна.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
lord(66.181.191.25) 2018 оны 01 сарын 23

genen gishuun bnadaa

0  |  0
Top