Цагдаагийнхныг буудна гэсэн этгээд байгаль хамгаалагчийг зодож гэмтээжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 23

 Булган аймгийн Баяннуур сумын Хэсгийн төлөөлөгч Б, Замын зохицуулагч М нар ажил үүргээ гүйцэтгэж байхдаа “Ланд крузер-70” маркийн машиныг зогсоон шалгасан. Шалгалтын явцад цагдаагийн ажилтнууд эрэн сурвалжлагдаж байгаа этгээд гэдгийг мэдэж саатуулах гэсэн боловч уг этгээд Улаанбаатарыг чиглэн зугтаажээ. Цагдаагийн Ерөнхий газрын тусгай ажиллагааны газар, Төв аймгийн Цагдаагийн газрын даргаар ахлуулсан  цагдаа нар хамтран гэмт этгээдийг саатуулсан. Ингэхдээ таван газар цагдаагийн пост гаргаж урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулжээ. Сэжигтэн Г-г саатуулах үед өөрийгөө хутгална гэж сүрдүүлжээ. Түүнийг баривчлан  машинд нь нэгжлэг хийхэд гурван хутга, хоёр заазуур, ТОК-8 маркийн буу, зургаан ширхэг сум илэрсэн аж. Сэжигтэн Г 1967 онд төрсөн 51 настай, Төв аймгийн уугуул иргэн. Өмнө нь дөрвөн удаа ял шийтгүүлж байжээ.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
нийгэм(122.201.20.190) 2018 оны 01 сарын 23

Энэ хэнд хэрэгтэй мэдээ вэ?

0  |  0
Top