Монгол хонины ноос барилгын дулаалгад тохиромжтой

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 23

 Манай улсад ноос, ноолууран бүтээгдэхүүний 200 гаруй үйлдвэр байдаг. Голчлон хонины ноос, ямааны ноолуураар бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд 1990 оноос өмнө ганцхан “Говь” үйлдвэр байсан бол өдгөө “Гоёо”, Буян” гэхчлэн өргөжсөөр байна. Эдгээр үйлдвэр голчлон ноос, ноолуураар  сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэн гадаад, дотоодын зах зээлд гаргадаг. Улсын хэмжээнд 200 давсан үйлдвэр байгаа хэдий ч нийт ноос, ноолуурын 10-15 хувийг л хэрэглэдэг байна. Монгол хонины ноос барилгын дулаалгын материал хийхэд хамгийн тохиромжтойгоор давуу гэнэ. Гэхдээ шууд дулаалж болохгүй. Тусгай үйлдвэр тоног, төхөөрөмж, арга технологиор хийх ёстой. Манай улсад энэ чиглэлийн үйлдвэр одоохондоо орж ирээгүй байна. Хонины ноосоор барилгын материалын дулаалга хийвэл дотоодод ч, гадаадад ч  өргөн зах зээл байгаа ажээ.  

 А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (59.153.112.157) 2018 оны 01 сарын 23

Хонь ямааны арьсаа үнэгүйдүүлж байхаар арьс боловсруулах үйлдвэрээ бариад дотооддоо ашиглах хэрэгтэй шүү дээ.Хятадууд манай хонины арьсыг үнэгүй болгож байгаад бөөнөөр аваад урьд аваачиж боловсруулаад боловсруулсан арьсаа Америкт 1 арьсыг 100 доллароор гаргаж байна шүү.Арьс боловсруулах үйлдвэр ашигтай байна шүү

0  |  0
Top