ОЛОН УЛСЫН НААДМААС “ХУЖИРТ” БРЭНД МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 23

Олон улсын хүнс, шингэн хүнсний болон хүнсний түүхий эдийн “Прод Экспо” шалгаруулалт нь дэлхийн хүнсний салбарын шинэ чиг хандлага, хөгжлийг тодорхойлж, хүнсний шилдэг үйлдвэрлэгчдийн чанар чансаа, эрэмбэ, брэндийн нэр хүндийн илэрхийлэгч болж чаддаг олон улсын нэр хүндтэй шалгаруулалт юм. Уг шалгаруулалтаас Монголын хүнсний манлай үйлдвэрлэгч “Жем Хужирт” ХХК–ийн “Хужирт” байгалийн эрдэст ус мөнгөн медаль хүртэж, олон улсад Монгол Улсынхаа нэр хүндийг өндөрт өргөн сурталчилж, Монголын хүнсний үйлдвэрлэлийн хөгжил дэлхийн хэмжээнд тэргүүлэх байр суурь, чанартай байгааг илэрхийлж баталгаажууллаа. Шингэн хүнсний нэр хүндтэй брэндүүд болон олон жилийн туршлагаараа алдартай Европын улсууд, ОХУ, Азиас Хонгконг, Өмнөд Солонгос, Хятад, Япон зэрэг дэлхийд тэргүүлэгчдийн брэндүүдээс шалгарч “ЧАНАР МӨНХӨД ОРШИХУЙ” уриагаа дэлхийд баталгаажуулж чадсан “Жем интернэшнл” ХХК–ийн бүтээгдэхүүнүүд хошой алтан медаль хүртэж байжээ.

 

2017- 02 сар "Зиндаа" сэтгүүл №03  /503/

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top