Оросын Сахалины нэгэн эмнэлэгийн сэхээний тасгийн сувилагч эмэгтэй хүнд өвчтэй хүмүүсийг тохуурхасан явдал гарчээ. Тэрбээр хүнд өвчтэй хүмүүстэй зураг даруулж, тус зургаа сошиал орчинд байршуулсан нь хүмүүсийн эгдүүцлийг ихэд хүргэсэн байна. Сувилагчийг мөрдөн байцаах ажлыг хийж байгаа бөгөөд түүний үйлдлийг ёс зүйгүй хэмээн ажлаас нь чөлөөлсөн аж.
Эмнэлгийн бусад ажилчдын хэлж буйгаар тус сувилагч зөвхөн тусламж хүссэн хүмүүст л тусалдаг хэмээжээ. Түүний энэхүү үйлдэл нь олон эмч, сувилагч нарын нэр хүндэд муугаар нөлөөлсөн байна.
Энэ явдлаас өмнө 2013 онд Оросын нэгэн сувилагч өвчтөнөөрөө тохуурхсан явдал гарч байсан юм. Тодруулбал, Ахлах сувилагч Наталья Кротких болон Марина Шибанова нар өвчтөнөө доромжилсон зураг авч сошиал орчинд байршуулсан байна. Тус зургаа тайлбарлахдаа “Энэрэнгүй үйлсийн мэргэжил” сэдэвт уралдаанд зориулж авсан юм. Энэ бол зүгээр л наргиа байсан. Бидний ажил мэргэжил тийм ч уйтгартай, хэцүү биш гэдгийг харуулах гэж л зүгээр наргисан” гэсэн байна. Он гарснаар энэхүү явдал дахин давтагдсан нь иргэдийн дургүйцлийг ихэд хүргэжээ.
Б.Янжиндулам
www.zindaa.mn
http://worldwidenews.eu
Сэтгэгдэл ( 2 )
Биет хүн биеэрээ гэж хэзээ нэгэн өдөр өөрөө энэ орон дээрээ хэвтэх өдөр ирнэ дээ. Өвчин хэлж ирэх биш дээ. Арай дэндүү тэнэг юм.
Teneg har gichii ve