Нам ч үгүй, ном ч үгүй, мөнгө ч үгүй О.Баасанхүү

 Н.Энхбаярт хамгийн сүүлчийн найдвар болж үлдсэн МАХН-ыг хууль бусаар булаан авахаар улайрсан О.Баасанхүү Дээд шүүх дээр бүдэрч, нам ч үгүй, ном ч үгүй, мөнгө ч үгүй өртэй болоод үлдсэн. Харин үүний дараа О.Баасанхүүг ёс зүйгүй аашилж, МАХН дотор бужигнаан үүсгэн, намыг хоёр хуваасан учраас намаасаа хөөх тухай удирдах түвшинд ярилцаад байгаа аж. Тодотговол МАХН-ын Гүйцэтгэх товчоо хуралдаж, намаа хагалан бутаргасан О.Баасанхүүг намаасаа хөөхөөр болсон тухай эх сурвалж мэдээллээ.

Тэгвэл Гүйцэтгэх товчооны хурлаас сураг сонссон О.Баасанхүү МАХН-тай холбоотой цаг үеийн асуудлаар Төрийн ордонд мэдээлэл хийж “Би энэ намд өөрийн итгэл үнэмшлээр элссэн. Хэн нэгнийг чи гар, намын гишүүн биш гэж хөөх эрх байхгүй. МАХН өнөөдөр ч байргүй. Хүний компанийн байранд түрээсээр амьдарч байгаа. МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатартай холбоотой хэрэг шүүхэд шилжихэд бэлэн байгаа. Би энэ хүмүүсийг гэм буруутай гээгүй. Гэм буруутай эсэх нь мэдэгдэхгүй энэ хүмүүсийг цагаатгаач гэсэн үүднээс хэлж байна” гэх зэргээр хэнд ч хэрэггүй зүйл ярьсан. Энэ нь аргагүй л хандаа даруулсан хүний үг мөн байв.

Төрийн ордонд сүр дуулиантайхан Их хурал зохион байгуулж, өөрийгөө дэмжүүлээд байсан гишүүд, тэр тусмаа 100-тын дарга нар түүнээс нүүр буруулж байгааг бас давхар дайгаад авсан. Үүнээс харвал О.Баасанхүү нам ч үгүй үлдсэн төдийгүй Их хурал зохион байгуулахад зарцуулсан мөнгөөрөө шатаад таарч байна. Үүгээр ч зогсохгүй Их хурлын зардалд зориулан чамгүй хэмжээний мөнгө зээлсэн нь өр болон үлдсэн бололтой. Хамгийн гол нь МАХН дотор байх дэмжигчдээ алдана гэдэг түүнд тулж буй томоос том аюул.

Тэрбээр Төрийн ордонд мэлээлэл хийх үеэрээ “Би ерөнхийлөгчид шаардлага хүргүүлнэ. Өр тэглэх боломж байгаа. Уул уурхай хууль бус лицензүүдийг бүгдийг нь аваад өр тэглэж болно. Хэрэв чадахгүй бол би Ерөнхийлөгчийг ордноос гаргана. Энэ 65 хүнийг ч бас гаргана. Өөр шударга хүмүүсээр шинэ парламент байгуулна” хэмээжээ. Үүнээс харвал МАХН-ын даргаар бүртгүүлэх процесст нөлөөлөөгүй Х.Баттулга Ерөнхийлөгчийг ийнхүү заналхийлж байна уу хэмээн хардаж болохоор. Түүнээс Ерөнхийлөгч Х.Баттулгыг Төрийн ордноос гаргах, өр тэглүүлэх гэдэг бол О.Баасанхүүгээс даанч хол ажил. Бухимдлаа гаргах хүнгүй учраас ийнхүү Х.Баттулга болон МАН-ын бүлгийг Төрийн ордноос гаргана хэмээн заналхийлэв бололтой.

Ажиглагчид, шинжээчдийн таамаглаж байгаагаар МАХН-ны данснаас хасагдаж байгаа түүнд үлдсэн ганц найдвар нь АН аж. Тэрбээр МАХН-д элсэхээсээ өмнө АН-ын данстай байсан тухайгаа хэвлэлээр ярьсан нь бий. Тэгэхээр нэгэнтээ хаалгыг нь савж одсон АН-ынхаа хатавчийг бараадахаас өөр арга үлдээгүй бололтой. АН-д очиж гэмээнэ тойргоо хадгалж үлдэхээс эхлээд чамгүй өрсөлдөөнтэй тулж таарна. Хамгийн наад зах нь АН-ын дэнчингийн мөнгө түүнд ахдана. Хамгийн боломжит хувилбартай тойргийн мандат 200 саяд хүрнэ гэсэн мэдээлэл ч цахим орчинд тэнүүчилж байсан гэхээр МАХН-д тохиолдоогүй бэрхшээлтэй тэр нүүр тулах нь.

А.Толбо

www.zindaa.mn

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 17 )

erka [ 139.5.219.166 ]      |     1-р сарын 23 -нд, 12:14 минутанд

ENE MUU BAAS SHIG BAASANHUU INGEJ HUNII DOOG TOHUU BOLJ AMID YBSNAAS UHEECH MALAA

Зочин [ 59.153.112.157 ]      |     1-р сарын 23 -нд, 11:28 минутанд

Баасанхүүг хэн их хурлын гишүүн болгосон юм.Ард түмэн.Тэгвэл Баасанхүүг хэн их хурлын гишүүнээс болиулах вэ.Ард түмэн.Үүнийг Баасанхүү чи сайн мэдэж аваарай.

Зочин [ 82.240.207.112 ]      |     1-р сарын 23 -нд, 07:20 минутанд

Орсон гарсан болгондоо гай болсон Баасанхүү мэтийн урвагчийг авах газар олдохгүй биз. Очсон газраа итгэл даахгүй хэл ам хийж бас л хагалган бутаргах ажилаа хийх нь тодорхой. Улс төрд хамгийн хэрэгүй хүн гэдгээ харуулсан түүнийг хэн дэмжхэвдээ. Хэлсэн ярьсаныхаа эсрэг үйлдэл хийдэг иймэрхүү мэдрэлүүдийг ахин улс төрд оруулахын биш сонгогчид минь.

ENKHBAYAR dald or [ 180.149.78.99 ]      |     1-р сарын 23 -нд, 07:10 минутанд

Baasankhuu busdin zovlongoor olj avsan munguur yah ch yum bilee. terni orond yadarsan olondoo ugsun ni deer.

Burhan mini [ 180.149.78.99 ]      |     1-р сарын 23 -нд, 07:08 минутанд

Enkhbayarin nugel baragdahgui yum aa. BURHAN mini Enkhbayard nugelin tuluusig ni hugatsaa aldalgui uuruulj hairal.

ЗОЧИН [ 180.149.78.99 ]      |     1-р сарын 23 -нд, 07:04 минутанд

ТА НАР БОЛЬЖ ҮЗ. ЭНХБАЯР ТИЙМ СЙАН ХҮН ЮМ УУ? ҮГҮЙ Ш ДЭЭ. ХАРИН Ч МУУ БҮХНИЙ ҮНДЭС ГЭДГИЙГ МЭДСЭЭР БАЙЖ ИРГЭНИЙ ЗОРИГ ГАРГАН НАМД ШИНЭЧЛЭЛ ХИЙХ ГЭСЭН НЭГНИЙГ ТАМЫН ТОГООНЫ ЗАН ГАРГАХАА БОЛЬ. ЭНХБАЯРЫГ БОДВОЛ ЭНЭ ХҮН НҮГЭЛ БАГАТАЙ ХҮН ШҮҮ.

эх [ 122.201.24.185 ] 1-р сарын 23 -нд, 07:23 минутанд

ЭНХБАЯРЫГ ЧИ ДҮГНЭХГҮЙ

Bb [ 172.58.41.187 ]      |     1-р сарын 23 -нд, 06:45 минутанд

Hurtsiin tasgiin baas.

irgen [ 43.228.128.195 ]      |     1-р сарын 23 -нд, 06:41 минутанд

Хог шшар болсон улс төрийн үхлүүд

Зочин [ 150.129.141.253 ]      |     1-р сарын 23 -нд, 06:37 минутанд

Энд Баасанхүү өөрөөсөө мөнгө гаргаагүй өр тавиагүй Ар талыг бол АН ын ах нар нь даасан учраас баасхүүд гарзгүй шүү дээ тэрийгээ бол муухан мэдэх толгой шүү сүүлийн үёд л олгоотой чацга болчихоод байгаа бололохоос биш

Мммм [ 202.9.41.243 ]      |     1-р сарын 23 -нд, 06:24 минутанд

Ум амгалан болох болтугай, улс төрийн тавцанд эргэж битгий амилаасай

я [ 180.149.78.99 ] 1-р сарын 23 -нд, 07:06 минутанд

Баасанхүү амьлах болноо. Амьлах амьлахдаа Монголын хувь заяаг шийдэх төрийн том түшээ болно. Мэдэж ав

зочин [ 202.179.25.9 ]      |     1-р сарын 23 -нд, 04:54 минутанд

Баасанхүү ч өөрийнхөө толгойг өөрөө л Цустлаа даа Цаашдаа Иргэдийн Дэмжлэгийг авахад хэцүү боллоо Бид чинь ийм Урваач шарваач Хүнийг үздэггүй Ард түмэн шүү дээ

зочин [ 202.179.25.9 ]      |     1-р сарын 23 -нд, 04:48 минутанд

Насных нь тоо гүйцэжээ гэдэг шиг Баасанхүүгийн Улс төрийнх нь замнал ингээд өөрийнх нь Урваач шарваач уйвайгүй байдлаас нь болж дуусжээ

zochin [ 120.142.31.236 ]      |     1-р сарын 23 -нд, 04:14 минутанд

20 onoos hoich buur suraggui bolno ene hun

VV [ 27.123.214.113 ]      |     1-р сарын 23 -нд, 04:14 минутанд

BAATSAN BANDI ZAILAA,SOLIOTOI YUM UU ENE

BB [ 27.123.214.113 ]      |     1-р сарын 23 -нд, 04:13 минутанд

BAATSAN PSDK

Зочин [ 59.153.112.157 ]      |     1-р сарын 23 -нд, 03:51 минутанд

Энэ хүн чинь солиорлын байдалтай байгаа юм биш үү.Ёрөнхийлөгчийг болон 65 ыг төрийн ордоноос гаргаад өөрөө ганцаараа үлдэх нь ээ дээ

Nb [ 202.9.41.200 ]      |     1-р сарын 23 -нд, 03:38 минутанд

Altan zagasni vlgeriin Emgen blje