Д.Трамп амиа бодсон уу

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 23

Холливудын оддоос дутуугүй шар хэвлэлд байнга бичигддэг нэгэн бол АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп билээ. Тэгвэл Д.Трампын тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр дахин шуугиж эхэлжээ. Тодруулбал, Трамп Флорида дахь эдлэн газартаа эхнэр Меланиа, 11 настай хүү Барроны хамт амраад буцсан байна. Тухайн үед бага зэрэг салхитай борооших байдалтай болж цаг агаар өөрчлөгджээ. Энэ үеэр ерөнхийлөгч Д.Тармп эхнэр хүүхдээ тоолгүй зөвхөн өөрийнхөө дээр шүхэрээ барин дотогш орсон байна. Энэхүү агшныг зурагчин зургийн хальснаа буулгасан нь хэвлэлээр гарчээ. Д.Трампын зөвхөн өөрийнхөө дээр шүхэр барьж буйг олон хүмүүс шүүмжлээд байгаа аж. Тухайлбал тус зурагны дор нэгэн олны танил эрхэм “Хэрэв би нөхөр охин хоёртойгоо шуурганд зогсож байсан бол нөхөр маань хэзээ ч өөрийгөө хамгаалахыг оролдохгүй байсан" хэмээжээ.


Биеийн хэл шинжээч нар Д.Трампыг эхнэртээ хүйтэн хөндий ханддаг байж болзошгүй хэмээн түүнийг ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байхад нь хэлж байсан юм.

Д.Трампын гайхшруулалт үүгээр дууссангүй. Д.Трампын баримал  Лондон хотноо АНУ-ын элчин сайдын яамны өмнө байршсан нь олон нийтийн анхаарлыг ихэд татаж байгаа аж. Тус баримал нь тосон бөгөөд барималтай цуг хүмүүс хөгжилтэй байдлаар зургаа даруулж байгаа гэнэ.  


Б.Янжиндулам

www.zindaa.mn

www.glamour.com

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top