Х.Амгаланбаатар: Засгийн газар, ард түмнийг шатахуун импортлогчид дарамталж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 23

 Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооноос Хэвлэлийн бага хурал зарлаж, Засгийн газарт шаардлага хүргүүлэх болсон тухай мэдэгдлээ. МҮЭХ Шатахуун импортлогчид  шатахууны зохиомол хомсдол бий болгож, Засгийн газар, ард түмнийг давхар шантаажилж байна. Импортлогчид ийм байдлаар алдагдлаа нөхөх гэж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл. Хариуцлага тооцох цаг болсон.   Хамтарсан зөвлөл хоёр удаа хуралдахад шатахуун импортлогчдын төлөөллүүд оролцсон. Тохиролцоонд хүрсэн. А-80, А-92 шатахууны үнийг нэмэхгүй, тогтвортой байлгах үүрэг авсан боловч хэлснээсээ буцаж зохиомол хомсдол бий болголоо. Ингэснээр хэрэглэгчдийн эрх ашгийг хөндөж байна. Нано, АИ-95 шатахууныг өндөр үнээр иргэдэд худалдаж байна” гэж мэдэгдлээ. Мөн шатахууны үнэ өсөөд буусан ч өргөн хэрэглээний барааны үнэ эргэж буухгүй иргэдийг хохироодог гэлээ. Импортлогчид нөөц шатахуунаа гаргахгүй байгааг ч шүүмжиллээ.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ner(66.181.160.53) 2018 оны 01 сарын 24

man nam ingeh gej 65uulaa zasagt garcan yum bna l daa heden shathyyn tvgeeh kompanid haraat boloh nee

0  |  0
nergui(27.123.214.103) 2018 оны 01 сарын 23

ene shathuun tugeeh gazruud 92 binzeniig 95 gej zaraad bgaa ym bish biz mergejliin hynaltiinhan sain shalgaarai

0  |  0
Зочин (59.153.112.157) 2018 оны 01 сарын 23

Засгийн газар шатахуун импортлогч нартай хамтран шатахууны зохиомол хомсдолыг бий болгож ард иргэдийг дарамталж байгаа нь чухам үнэн шүү

0  |  0
Top