Найман хувийн зээлийн хүүг бууруулна

Засгийн газар ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдсантай холбогдуулан эдийн засгийн гол хөшүүрэг болсон ипотекийн зээлийг хэвээр нь үргэлжлүүлэхийг ОУВС  хөтөлбөрт хамрагдах үеэр сануулсан удаатай. Өөрөөр хэлбэл ОУВС-ийн зүгээс "Ипотекийн зээлийг үргэлжлүүлэх нь зөв.Гэхдээ үүнийг хариуцах эзэн нь Монгол банк биш Засгийн газар" гэж үзсэн.  Иймээс энэ  оноос эхлэн Засгийн газар ипотекийн зээлийг хариуцахаар болж байгаа юм.

Энэ дагуу Засгийн Газар өөрийн эх үүсвэрээр хэрэгжүүлэхээр болж, Монгол Улсын 2017 оны төсвөөс 111 тэрбум төгрөгийг, Монголбанкнаас зээлийн үндсэн төлөлтийг буцаан таталгүйгээр 192 тэрбум төгрөгөөр дахин санхүүжүүлсэн. Энэ оны тухайд Засгийн Газраас 120 тэрбум төгрөг, Монголбанкны зээлийн эргэн төлөлтөөс 180 тэрбум төгрөг санхүүжүүлэхээр төлөвлөж байна.

Улаанбаатар хотод өнөөгийн байдлаар 80 орчим мянган айлын орон сууцны барилга угсралтын ажил үргэлжилж байгаагаас 30 мянган айлын орон сууц ашиглалтад орсон, борлуулалт нь 30 орчим хувьтай байгаа юм. 

Тэгвэл ипотекийн зээлийг сайжруулах, хүртээмжийг нь нэмэгдүүлэх зорилгоор  Сангийн сайдын тушаалаар Ажлын хэсэг байгуулагджээ. Тус ажлын хэсэг "Ипотекийн зээлийн урьдчилгаа 25 хувь, жилийн хүү нь 7.5 хувьтай байх боломжтой" гэсэн судалгааг энэ долоо хоногт багтаан Засгийн газарт танилцуулахаар болсон байна.

 

 Ш.Адъяамаа

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 7 )

Mmmm [ 203.91.115.39 ]      |     1-р сарын 24 -нд, 01:43 минутанд

6% bolgoh heregtei

иргэн [ 103.9.90.50 ]      |     1-р сарын 24 -нд, 00:24 минутанд

8 хувь арай их юмаа, авсан цалин нь 8 хувийнхаа зээлдэнд явчхаад арай л гэж амьдарч байна. ядаж 6 хувь болгочихвол зүгээр байна. Цалингаас ерөөсөө мөнгө үлдэхгүй, дээр нь нэмж төлөөд байх юм.

5хувь [ 202.179.31.70 ]      |     1-р сарын 23 -нд, 13:56 минутанд

Зээлийн хүүг 5 болго АН ын үед 5 байсан

иргэн [ 103.229.122.46 ]      |     1-р сарын 23 -нд, 06:21 минутанд

Ажил орлогтой байхдаа Орон сууцны зээл авч байсан ипотект хамрагдах гэхээр та ажилгүй байна гээд буцаагаад 3 жил боллоо.Бид үр хүүхэдтэй хүмүүс эргэн төлөлтөө цаг хугацаанд нь хийгээд байдаг эрхээ эдэлж чадахгүй юм.Энэ журам шиг юмаа хөрсөн дээр буулгал даа.Улс төрийн тогтворгүй байдал ард түмнийг сөхрүүлж ажилгүй болгоно.Нас ахиж яваа хүмүүст ажил олдохгүй юм.Гэтэл зээлээ 1 хоног ч хоцроохгүй төлөөд л байдаг.Бид орон сууцаа барьцаалчихсан байгаа биздээ.Үнэхээр сонин тогтолцоотой.амьдралаас тасарсан журам дүрэм боловсруулна

mgl [ 150.129.142.19 ]      |     1-р сарын 23 -нд, 06:00 минутанд

yun doromjilson yum be arai ch dee yadaj 6 bolgoochee luivarchidaa

аааааааааа [ 202.179.30.194 ]      |     1-р сарын 23 -нд, 05:52 минутанд

доромжлоод байгаарай. ядаж 5 хувь болгохгүй бол ямар хэрэг байсан юм. ер утаанаас салтал наад хүүгээ 00 хэрэгтэй

Баадай [ 66.181.164.229 ]      |     1-р сарын 23 -нд, 05:24 минутанд

урьдчилгаа 10-20 хувь, зээлийн хүү 6 хувь, талбайн хэмжээ 150 м2 байвал хамгийн зохимжтой. Эндээс л утаа буурах нөхцөл сая бүрдэнэ

Go to top of page