Харвардын их сургуулийн профессор В.Путинг шагшин магтжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 23

Ирэх хавар ОХУ-ын Ерөнхийлөгчид дахин нэр дэвшихээ илэрхийлээд буй В.Путин хийж гүйцэтгэсэн ажлаа туйлын итгэлтэйгээр тайлагнаж болно гэж Харвардын Их сургуулийн профессор, Төрийн удирдлагын тэнхимийн эрхлэгч Тимоти Колнерр ярьжээ. Тэрбээр В.Путин бол 1990-ээд онд ОХУ-д эмх замбараагүй байдал ноёлж, эдийн засгийн түвшин ч одоогийнхоос хамаагүй муу байсан бөгөөд энэ үеийг зогсоож чадсан удирдагч юм гэж дүгнэжээ. Т.Колнерр цааш нь "Төрийн удирдлагын загвар өөрчлөгдсөн эсэхэд гол учир байгаа юм биш ээ. 90-ээд оныг нэхэн саная. Тэр үед Орост жинхэнэ иргэний дайн болж байлаа. Нийгмийн давхарга бараг бүхэлдээ савалж байлаа. Тэгвэл В.Путин бол энэ иргэний дайныг зогсоож, Үндсэн хуулийг улс орны бүх бүс нутгуудад сахин мөрдүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангах, үүний үндсэн дээр нийгмийн хэм хэмжээг тогтоож, иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх зорилгод яг тохирсон удирдагч байв. Тоо баримт дурдахад, түүнийг Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаанд иргэдийн бодит орлого 2.4 дахин, тэтгэврийн хэмжээ 3.3 дахин өссөн. Үүнээс гадна дотоодын аюулгүй байдлаа хангаж чадлаа. Ийм үзүүлэлт хэн нэгэнд таалагдахгүй байвал надад тун харамсалтай байна. Дөрвөн жилийн өмнө Орост 21.5 сая хүн амьжиргааны баталгаажих доод түвшингээс доогуур орлоготой байв. Дунд нь дэлхийн хэмжээний хүнд хямралыг давж гарсан ч 2010 онд эдгээр хүмүүсийн тоо 18.5 сая болж хорогдсон. Энэ үйл явц одоо ч үргэлжилж байгаа. Улс орныг хөгжүүлэх 2020 төлөвлөгөөнд илүү олон ахиц дэвшлийг авчирахаар төлөвлөсөн байгаа. Одоо хэрэглэж байгаа удирдлагын тогтолцоо төгс биш. Засч залруулах хэрэг гарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ би засаглалын өөр төгс хувилбарыг мэдэхгүй гэдгээ та бүхэнд хэлье" гэжээ.

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(124.158.113.3) 2018 оны 01 сарын 23

Путин маш сайн ерөнхийлөгч шүү.

0  |  0
зочин (202.72.240.5) 2018 оны 01 сарын 23

Оросууд шиг сэтгэлийн хөдөлгөөн ихтэй улсад ийм ерөнхийлөгч л байж улс орноо удирдана

0  |  0
Зочин (59.153.112.157) 2018 оны 01 сарын 23

Путин бол хүчирхэг ерөнхийлөгч.Түүний хийж байгаа ажил Орос эх орныхоо болон ард түмнийхээ эрх ашгийг дээд зэрэгт тавьж ажилладаг хүн.Манайд бол эсрэгээрээ

0  |  0
Damiran(150.129.141.60) 2018 оны 01 сарын 23

ene hudal medeelel hend heregtei yum be?amjirgaany dood tuvshingees dooguur buyu ogt orloggui humuusiin too 23 sayaas davsan...arhind dontson humuusiin too 29 sayaas davsan baigaag rosstat. yn web huudasnaas harj bolnoshdee..ene orosyn avtoritar togtolzoog manaid bii bolgoh sanaarhal zaaguuraa yavaad bdag yum uu haaoshaa yum

0  |  0
Top