Хурдан морь уралдуулахгүй байхыг сануулжээ

Сар шинийн баярыг тохиолдуулан хурдан морины бооцоотой уралдаануудыг хөдөө, хотгүй зохион байгуулдаг. Тэгвэл Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газраас өвөл, хаврын улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байх анхааруулгыг нийт уяачддаа өгсөн байна.
Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/36 тоот тушаалаар баталсан “Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт”-нд “Жил бүрийн 11 дүгээр сарын 01-нээс 05 дугаар сарын 01-нийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд хурдан морь унуулах”-ыг хориглох заалт орсны дагуу анхааруулга, сэрэмжлүүлгийг хүргэж байгаа гэнэ.
Хэрэв хурдан морины уралдаан зохион байгуулж, хүүхдийн амь нас, эрүүл мэндэд аюул эрсдэл учруулсан тохиолдолд уралдаан зохион байгуулсан уяачдын холбоо, иргэд өөрсдөө хариуцлага хүлээхийг давхар сануулжээ.
Л.Зул
www.zindaa.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 1 )

Tsuurai [ 202.9.42.63 ]      |     1-р сарын 23 -нд, 14:57 минутанд

Ацаа хийдгийн энэ хүйтэнд тарган мах идэж дулаан гэрт архидаад паартаа машинд халууцаж давхилдаад нөгөө хүүхдэд хэдэн халтар төгрөг өгсөн болж,улаан залаатай шар цагаан төмөр хадцан өөрсдөө гүйгээд уралдцан мэт шүлсээ үсчүүлж шаал худлаа бураал тэрний оронд ядарсан малчдаа харж үзээсэй хараал идмэрүүд!!!

Go to top of page