“Роснефть”-тэй хэлэлцээрийн ширээнд !!!

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 23

 Шатахуун импортлогчидтой Төр хэзээ ч ойлголцохгүй нь бололтой. Ерөөсөө Төр шатахуун импортлогч хоёрын ойлголцол бол Төрөөс татаас авах. Гэтэл Төр өөрөө шатахуун түлшний Онцгой албан татвараас 294 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлэх үүрэгтэй байтал импортлогчид 260 тэрбум төгрөгийн татаас нэхэн шантаажилж байна. Татварын нэмэгдэл, бодлогоо эргэн харъя гэхээр ОУВС-гийн мэдэлд орчихсон учраас санаан зоргоор өөрчлөх боломжгүй гээд олон асуудал бий. Тэгэхээр ойрын эх сурвалжийн дуулгасан мэдээлэлд анхаарал хандуулъя.

Өдгөөгөөс олон жилийн өмнө ОХУ-ын “Роснефть” компаниас манай улсад шатахуун түгээх станцуудаа барих санал тавьсаар ирсэн. Үүнийг улстөр, бизнес бүлэглэлийнхэн хэзээ ч оруулж ирэхийг хүсдэггүй учраас манай үндэсний компаниуд монополь эрхээ хадгалсаар иржээ. Харин “Роснефть”-ийн талтай манай салбарын албаны төлөөлөл уулзсан гэх мэдээлэл байна. Ингэхдээ ОХУ-аас зах зээлийн зарчмаар өрсөлдүүлэх тодорхой тооны Шатахуун түгээх станц оруулж ирэх тухай нэлээд өндөр түвшинд ярьсан гэх мэдээлэл бий. Гэхдээ энэ бол албан мэдээлэл биш.

Өнөөдөр манай улсын хэмжээнд шатахуун импортлогч 83 компани байдаг бөгөөд аль аль нь өөрийнхөө эзэмших хэмжээний шатахуун түлшийг дотоодын зах зээл дээр борлуулдаг учраас аль алийг нь үгүйсгэж болохгүйг албаны хүмүүс хэлнэ билээ. Тэгэхээр импортлогчдоо чөлөөт өрсөлдөөнд оруулах нь чухал гэж үзсэн учраас гадны өрсөлдөгчдийг оруулахаар төлөвлөсөн бололтой. Тухайлбал, саяхан ШӨХТГ-аас “Магнай трейд”-ийн үйл ажиллагаа зогсоох хүртэл арга хэмжээ авч өгөх хүсэлтийг Уул уурхайн, Хүнд үйлдвэрийн яаманд хүргүүлсэн байдаг. Харин албаны хүмүүс “Магнай трейд” нь манай улсын шатахууны нийт хэрэглээний 10 хувь, нийслэлийн хэрэглээний 20 хувийг хангадаг учраас яах ч аргагүй хэмээв. Тодотговол, “Магнай трейд”-ийн шатахуун импортлох эрхийг цуцлах юм бол хомсдол бий болно хэмээв.

Тэгэхээр бид “Роснефть”-ийн Шатахуун түгээх салбаруудыг оруулж ирэх нь юу юунаас чухал болжээ гэдгийг бүхий л шатандаа дурдаж буй. Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яамны Түлшний бодлогын хэлстийн дарга Ч.Чулуунбат энэ тухайд тайлбарлахдаа “Роснефть” найдвартай гарц биш. Гэхдээ энэ тал дээр хойд хөрштэйгөө ойлголцох нь юу юунаас чухал гэдгийг ч онцложээ. ОХУ-аас Шатахуун түгээх станцууд манай улсад баригдаад эхэлвэл монополь эрхтэй импортлогчдын ханд дарагдах сайн талтай. Гэхдээ “Роснефть” бол бизнесийн л байгууллага. Нөгөө талаар манайд шатахуун түгээх станцууд орууллаа гэхэд шатахуун түлшээ яг манай импортлогчид шиг зөөвөрлөнө, манай улсын жишигт нийцүүлэн татвар төлнө гэхээр ялгаа бага харагдаж байж болох юм. Хамгийн гол нь зах зээлийн хуулиараа чөлөөт өрсөлдөөн бий болгоно гэж үзсэн аж.  

Нөгөө талаас үеийн үед Төрөө шантаажилж ирсэн импортлогчдыг чөлөөт өрсөлдөөнд оруулах Төрийн бодлого байгаа ч эсрэг талд шатахуун импортлогчдынхоо толгойг илж ирсэн бүлэглэл улстөрд байна. Энэ л хамгийн том гацаа болж байгааг дуулгасан. Шатахуун импортлогчидтой хэтэвч нэг болчихсон улстөрийн бүлэглэл нь Төрөөс гаргаж байгаа энэ шийдвэрт дургүй байгаа учраас бүхий л шатанд гацаах бодлого барих нь ойлгомжтой.

С.Ууганбаяр

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zocnin(43.228.129.131) 2018 оны 01 сарын 25

petrobisoos bitgii benzin abaarai

0  |  0
Би (182.160.2.123) 2018 оны 01 сарын 24

Петровисоос хэзээ ч хэн ч бэнзин авахгүй байхыг уриалж бна.

0  |  0
Dd(27.123.214.110) 2018 оны 01 сарын 24

Ali neg ulsiin jijgevter hotiin dainii l hun amtai uls shuu dee.homsdol uusne ch geh shg.rosnept ee l oruulaad bairshuulchaach dee.monopol Mgl nertei gadaad ezedtei company daas zalhaj bn shuu

0  |  0
Иргэн(103.212.116.52) 2018 оны 01 сарын 24

утаа өвчинд баригдаж байна.дээр нь татвар.бёнзинд дарлуулж хооморч байна.цаашдаа яаж амьдрах вэ төрийн 3 өндөрлөгөө ард түмнээ ингэж зовоож тамыг идэж байхаар яах ёстойг заагаад өгөөчээ.одоо ирэх жилийг яаж тэсэх вэ амьдрал их хэцүү амьд явах баталгаа алга

0  |  0
зочин(202.179.25.9) 2018 оны 01 сарын 23

МАН Сонгуулиудын үеэр Шатахуун Импортлогчидоос баахан Мөнгө авчихаад тэрэндээ Барьцаалагдчихаад Арга хэмжээ чадахгүй байгаа ш дээ Ерөөсөө МАН Ард иргэдээ Нухчин дарах бодлого анхнаасаа л явуулсан ш дээ

0  |  0
Зочин(1.30.7.67) 2018 оны 01 сарын 23

Роснефтыг үгсэн хуйвалдах болохгүй ЗЗ-ын зарчмаар ажиллах шаардлагыг хатуу тавиад өнөө маргаашгүй оруулж үнийг чөлөөл.Мөн гадны банкыг яаралтай оруул газар лиценз барьцаалж бологүй гэдэг шаардлага тавь за ингээд монгол улс Хүрэлсүхийн засгийн газрын үед 30 жилийн дараа дараа жинхэнэ ёсоор ЗЗ-д шилжинэ дээ.Автор Хүрэлсүх дараагийн сонгуульд МАН ялна Хүрэлсүх ерөнхийлөгч болно .өө мартчихаж 7 татвараа ,тэтгэврийн насыг нэмсэнээ зогсоо гүйцээ ялалт.УРАГШАА Хүрэлсүх ер.сайд.

0  |  0
doojoo(103.229.120.185) 2018 оны 01 сарын 23

ene ard tumnii huseld niitsne.hyatadtai nuuts geree baiguulj bolson yum uuniig shiideh heregtei benzinii uilber baiguultal gol zogoono .

0  |  0
иргэн(66.181.161.43) 2018 оны 01 сарын 23

zuunbaynd bdg neftiin uildweriig china ru zuusuur bgd baragdaj bga shu de

0  |  0
Зочин (59.153.112.157) 2018 оны 01 сарын 23

Шатахуун импортлогчид Засгийн газрыг эрхшээлдээ оруулсан нь тодорхой.Засгийн газраас шатахуун импортлогчид татаас хэлбэрээр баахан мөнгө авч угжуулдаг байсан.ОУВС ийн хараанд орчихоор одоо тэр угжуулдаг мөнгөө авч чадахгүйд хүрсэн болохоор шатахууны үнийн хомсдолд оруулж шантаажлаж байгаа нь тодорхой болжээ.Пeтровисын Оюунгэрэл авгай үе үеийн Засгийн газрыг энэ маягаар байнга шантаажлаж байдаг чинь удахгүй үгүй болноо.

0  |  0
ааааа(202.179.30.194) 2018 оны 01 сарын 23

ер арга ядсан хэрэг л дээ. нефтийн үйлдвэрээ л барь

0  |  0
Бат(202.9.42.136) 2018 оны 01 сарын 23

Бид зах зээлийн өрсөлдөөн гэхээр нэмж өрсөлддөг тэгэхлээр оросуудад боломж олго тэгээд манайхан оросуудтай өрсөлдөг эндээс ард түмэн хожноо

0  |  0
Zochin(66.181.176.126) 2018 оны 01 сарын 23

Шууд дагаар орох ерөнхийлөгчийн хувь эзэмших хүслийг бичээд байдаг хэн бэ?

0  |  0
Б(202.179.25.20) 2018 оны 01 сарын 23

Зүүнбаянд нефтийн үйлдвэр байсныг Очирбат дээлээрээ арччихсан байхаа.

0  |  0
Ард(202.21.106.108) 2018 оны 01 сарын 23

Нефтийн үйлдвэрээ барилдаа пязда..

0  |  0
Иргэн(122.201.22.133) 2018 оны 01 сарын 23

Монгол иргэдийнхээ болон МУ--ын эдийн засгийг бодолцож РОСНЕФТЬ яаралтай гэрээ хийх хэрэгтэй..

0  |  0
Haha(66.181.161.34) 2018 оны 01 сарын 23

Yu yugui shuud oruulaad irj bas bolohguieee irehdeee ineej orj ireed davaraad daam garval yaana haaltiin geree baiguulj delhiin zah zeeliinhee une hols savalgaag hard under togtovort uyn hatan bailgaj bailgahgui bol bas daam garaad segsiitel nemeed bval hetsuushdee

0  |  0
Top