Японд дөрвөн жил ороогүй цас оржээ

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 23

Өчигдөр үдээс хойш Ядонд их хэмжээний цас орсон байна. Дөрвөн жилийн өмнө  Японд энэ хэмжээний их цас орж байсан байна. Цас орохтой холбоотойгоор Японы бүх телевизээр зам тээвэр, холбоо шуудан, дэлгүүр үйлчилгээ, сургууль ямар байдалтай байгааг харуулж байгаа аж.


Мөн цас орсонтой холбоотойгоор Нарита олон улсын нисэх онгоцны буудал нислэгүүдээ хойшлуулжээ. Өчигдөр оройн 19:00 цагаас хойш хоёр нисэх зурвасаа хааж, нийт 142 онгоцны нислэгийг аюулгүйн улмаас цуцалжээ.  Нарита буудлаас нисэх болон уг буудалд буусан үйлчлүүлэгч бүгд нийлээд 9000 гаруй хүн онгоцны буудалд хоносон байна. Хүмүүсийн аюулгүй байх орчныг бүрдүүлж, идэх хоол, унтах хэрэглэл хөнжлөөр хангасан гэсэн мэдээллийг олон нийтэд мэдээллэжээ. Иргэдийг нисэх онгоцны буудалд хонуулах болсон шалтгаан нь гадаа хүйтэн бөгөөд цасанд зам боогдож түгжирсэн учир амь насанд аюултай хэмээн үзэж, хонуулах арга хэмжээг авсан байна. Нарита нисэх онгоцны буудлынхан “Холоос ирсэн зорчигчийн онгоц нэгэнт цасны улмаас хойшлогдсон учир хонохоос өөр аргагүй учир бид бүх хүчээ дайчилж ая тухыг хангаж байна” хэмээн мэдэгджээ.


Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top