АНУ-д гэрээгээр ажиллах иргэдийн H-2A, Н-2В визний бүртгэл хэзээ эхлэх вэ

2018 оны 01 сарын 24

 

ZINDAA.MN сайт эрхэм уншигч та бүхэндээ "Цэнэтэй асуулт, Үнэтэй хариулт" буланг тогтмол хөтлөн хүргэж байгаа билээ. Энэ булангаар иргэдийн мэдэхийг хүссэн аливаа асуултад хариулт өгөх юм.


АСУУЛТ: АНУ-ын Дотоодын аюулаас хамгаалах яамнаас хөдөө аж ахуйн болон бусад салбарт ажиллах зөвшөөрөл олгодог Н-2А, Н-2В визээр ажиллах хүч авах улс орнуудын жагсаалттдаа анх удаа Монгол Улсыг оруулсан. Хэрэв АНУ-д тус чиглэлээр ажиллахыг хүсвэл ямар шаардлагыг хангасан байх хэрэгтэй вэ? Мөн АНУ-д ажиллах хүсэлтэй иргэдийн визний бүртгэл хэзээнээс эхлэх вэ?

 

ХАРИУЛТ: АНУ-д хуулийн дагуу, түр хугацаагаар хөдөлмөр эрхлэхийг хүссэн иргэдэд Н-2 төрлийн визийг олгодог. Н-2А ангиллын виз нь ХАА-н салбарт түр хугацаагаар ажиллах иргэдэд олгодог бол Н-2В ангиллын виз нь бусад салбарт түр хугацаагаар ажиллах иргэдэд олгодог.

Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас мэдээлэхдээ одоогоор Н2 ангиллын визээр АНУ-д ажиллах иргэдийг хэрхэн бүртгэх, ажил олгогчтой холбох нарийвчилсан журмыг АНУ-ын ЭСЯ-тай тохиролцохоор ажиллаж байна. Тодорхой болмогц олон нийтэд мэдээлнэ гэлээ. Мөн АНУ-д ажиллах иргэдийг бүртгэж байна, визэнд зуучилна гэх зэргээр залилангийн гэмт хэргийн шинжтэй зарлал, мэдээлэл олноор гарч байгаа тул иргэдийг зөвхөн албан ёсны эх сурвалжаас мэдээлэл авахыг зөвлөж, сэрэмжлүүллээ.

Иргэн та http://www.ustraveldocs.com/mn_mn/index.html цахим хаягаар орж АНУ-ын визний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг монгол хэлээр авч болно.

Манай Улсын иргэд Н-2В ангиллын визний мэдүүлгийг энэ оны гуравдугаар сараас эхлэн өгөх боломжтой бөгөөд Н-2А визний мэдүүлгийг хэдийд ч өгсөн болох юм.

Таны өгсөн мэдүүлэгт тулгуурлан ажиллах хүч хэрэгтэй байгаа АНУ-ын ААН-үүд Хөдөлмөрийн яамнаасаа гэрчилгээ авч танд ирүүлнэ. Энэхүү гэрчилгээг авснаар Н-2А, Н-2В ангиллын визийг олгох процесс эхэлнэ.

Хөдөө аж ахуйн салбар болон улирлын чанартай ажил хийх сонирхолтой иргэд / https://www.uscis.gov/working-united-states/temporary-workers/h-2a-temporary-agricultural-workers / цахим хуудсаар дамжуулан мэдүүлэг бөглөнө. Харин Н-2В ангиллын визэд хамрагдах хүсэлтэй иргэд гуравдугаар сараас эхлэн https://www.uscis.gov/working-united-states/temporary-workers/h-2b-temporary-non-agricultural-workers цахим хуудсаар мэдүүлэг бөглөх боломжтой.

Ажиллах хүсэлт гаргах өргөдлийн хураамж 360 ам.доллар байдаг бөгөөд үүнийг ажил олгогч байгууллага хариуцна. Харин тийзний зардлыг аль тал нь хариуцах нь ажил олгогч байгууллага хоорондын гэрээнд хэрхэн туссанаас хамаарна.

АНУ-д ажиллаж , амьдрах визний хураамж 190 ам.доллор байдаг.

Д.Үржинбадам

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Түмээ(203.91.115.52) 2019 оны 08 сарын 30

Тгд бүртгүүлий гэхээр хаана очиж бүртгүүлэх вэ

0  |  0
Too(27.123.214.107) 2019 оны 03 сарын 17

Face deer burtgej bn gee 80 zar yavaad bn .ali n unen ve

0  |  1
horloo(27.123.212.140) 2019 оны 12 сарын 22

cain bnu H-2A vizani talaar medeelel avmar bna tsahimaar bvrtgvvleh geheer cain oilgohgvi yma holbogdoh utac ochih hayg heregtei bn hodoo aj ahui d ni ymar ymar neelttei ajiliin bair bga ve hodoo oron nutgiin irgen yvj boloh boluu

0  |  1
Top