Монголд оффшорчид байна уу, Ерөнхийлөгч өө?

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 24

Оффшор бүсэд ихээхэн хэмжээний мөнгө байршуулсан этгээдүүдийг нийтэд зарлаж, нуусан мөнгийг нь Монгол Улсад оруулж ирнэ хэмээн Ерөнхийлөгч Х.Баттулга нарын хүмүүс зарлаад чамгүй хугацаа өнгөрөөлөө. Сүүлдээ улстөрийн захиалгатай гэмээр иргэний нийгмийн байгууллагууд “оффшорчидтой тэмцэнэ”, “халз мэтгэлзэнэ” гэсэн мэдээлэл хаа сайгүй. Тэр оффшорчид гээд байгаа нь хэн юм бэ. Үнэхээр тийм хүмүүс байгаа бол хуулийн байгууллага шалгаад хариуцлагаа тооцооч. Ерөнхийлөгч Х.Баттулга, “Ард түмний онц зөвлөл”, “Ард түмнээ өрнөөс салгах хөдөлгөөн”-үүдийн энэ ярианд иргэд итгэхээ болилоо. Хууль ёсоор бол Монгол Улсын шүүхээс хэнийг ч оффшор дансанд мөнгөтэй байна хэмээн нийтэд зарлаагүй. Хэн нэгэнд ял тохоогүй байна. Гэтэл Ерөнхийлөгчөөсөө эхлэн учир битүүлэг зүйл ярих нь зүйд нийцэх үү. Тэд ярих ярихдаа Панамын баримтад дурдагдсан 49 хүнийг нэрлэнэ, илрүүлнэ хэмээн жагсаж цуглаад байсан ч чимээ алдарсан. Үүний цаана нийгэмд оволзож буй хардалт. Баримтгүйгээр нийтийн сүлжээнд хардагдан цоллуулж байгаа хүмүүсийн нэр төр гээд ярих зүйл олон.  

Анх Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумаас УИХ-ын дэд даргаар ажиллаж асан С.Баярцогтыг оффшор бүсэд ихээхэн хэмжээний мөнгөн хадгаламжтайг илрүүлж, улмаар С.Баярцогт тус бүсэд нэг сая ам,доллар мартсан гэдгээ ч өчиж байв. Энэ цагаас хойш л иргэний нийгмийн хөдөлгөөний хэдэн нөхөд оффшор бүсийн тухай нийгэмд буруу ташаа ойлголт өгсөөр ирсэн. Ташаа гэсний учир нь хэдэн жил жагсаал цуглаан зохион байгуулж, ямар ч мэдээлэлгүй хоосон хардалтаар нийгмийг бужигнуулсан юм.  

Харин өнгөрөгч 2016 оны сонгуулиар оффшор гэх үгнээс өөр мэдлэггүй иргэний нийгмийнхэн талбай дээр гарч ирэхдээ хэдэн нэртэй болж оффшорын тухай мэдээллээ бага зэрэг зузаалсан харагдсан. Үнэн худлыг бол мэдэх юм алга. Тухайлбал, Ерөнхий сайд асан С.Баярын охид, хотын дарга асан Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудай, өдгөөгийн Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, “Петровис”-ийн Ж.Оюунгэрэл, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан гээд хэдэн хүний нэртэй болчихсон. Үүнийг чухам хаанаас хэн тодруулж өгсөн нь ч тодорхой бус. Жагсагчдын хувьд бол Панамын баримтад яаран нэвтэрчихгүй хүмүүс гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгэхээр арай өөр гар шургалсан байхыг үгүйсгэхгүй. Хардахад хүртэл баримжаа хэрэгтэй учраас тэр шүү дээ.

Тухайн үед Ерөнхийлөгчийн сонгууль угтсан гэж болохоор хэд хэдэн үйл явдлаас харж байхад сонгуульд зориулсан пиарын ажиллагаа юм биш үү гэж хардаж бодохоор. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын зүгээс оффшор бүс, “30 гэр бүл” гэх учир битүүлэг асуудал дэгдээж, улмаар  иргэний байгууллагууд талбай дээр удаа дараа жагсаал цуглаан зохион байгуулснаас харвал сонгуульд зориулсан акц гэж хэлэхэд буруудахгүй. Хэрвээ тийм биш байсан бол өдийд “30 гэр бүл”, “оффшорчид” гээд бүгд илэрчихээр цаг хугацаа өнгөрчээ.

Ийнхүү Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил өндөрлөсний дараа “Оффшор бүсээс дөрвөн сая 370 мянган ам.доллар оруулж ирлээ” гэх мэдээллийг Ерөнхийлөгчийн нэрийг дурдан мэдээлсэн зэрэг нь ямар ч баримтгүй.

Гэтэл хамгийн сүүлд “Оффшорчдыг халз мэтгэлзээнд дуудаж байна” гээд хэний ч нэрийг дурдсангүй. Халз мэтгэлзээнд дуудаж байгаа бол тодорхой нэр ус байх ёстой. Үүний цаана чухам ямар улстөр нуугдаад байна вэ. Нөгөө талаас Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Оффшор бүсэд 31 их наяд төгрөг байгаа” хэмээсэн мэдээлэл хүртэл дэлгэж,  УИХ-аас “Оффшорын хууль” ч батлаад авсан. Сүүлийн гурван жилийн хугацаанд болж өрнөсөн “оффшор”-ын асуудал ингээд эзэнгүй үлдэж байгаа учраас Монгол Улсад оффшорчид байна уу гэж Ерөнхийлөгч Х.Баттулга, Тамгын газрын дарга З.Энхболд болон иргэний хөдөлгөөний тэргүүнүүдээс асуух цаг иржээ.

С.Ууганбаяр

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
саран(202.5.196.50) 2018 оны 01 сарын 24

Офшор бизнесст байдаг асуудал, харин шударга бус шахаа маягаар байж таарахгүй сүрчигнэх хэрэггүй тархи угаах хэрэггүй хүлээцтэй бай гэсэн шүү дээ???

0  |  0
Irgen(223.38.60.177) 2018 оны 01 сарын 24

Ene jenko lalar ard tumniig heden heseg taltsuulj baij uurt ashigtai ur shirgui garah gej bgaa deer ASa gej buunii nohou bnaa ih hurliig taraaval uuruu garch ireh shanstai gej bodood shudarga hunii durd togloson bird bnaa yanadaa ene 2 zailj baijil offshor ayrih baihdaa dandaa huviin ambiz huusun yamnuud

0  |  0
Irgen(223.38.60.177) 2018 оны 01 сарын 24

Ene jenko lalar ard tumniig heden heseg taltsuulj baij uurt ashigtai ur shirgui garah gej bgaa deer ASa gej buunii nohou bnaa ih hurliig taraaval uuruu garch ireh shanstai gej bodood shudarga hunii durd togloson bird bnaa yanadaa ene 2 zailj baijil offshor ayrih baihdaa dandaa huviin ambiz huusun yamnuud

0  |  0
Зочин (59.153.112.157) 2018 оны 01 сарын 24

АТГ оффшорчидтойгоо хуйвалдах илрүүлэх шаардлагагүй болсон байхаа.Лав л Баяр,Баярцогт нар оффшороос очоод мөнгөө авчихсан.Тэгэхээр оффшор гэж ярих сонирхолгүй болсон шүү дээ.Сү Батболд оффшороо цэгцэлчихсэн.Улс төрчид засгийн эрхэнд гарахын тулд нийгмийг худлаа оффшорт гэх мэт юмаар сэтгэхүйг өөрчилж анхаарлыг нь саринуулж байгаад цаагуур нь хороо найруулж улс төрд орж ирдэг бололтой.

0  |  0
иргэн(202.179.27.12) 2018 оны 01 сарын 24

Одоо оффшорын дансууд мөнгөгүй болсон, дийлэнх нь үл хөдлөх хөрөнгө болчихсон. Зөвхөн дансны мөнгийг шалгаад хэрэггүй. Гадаад орнуудад манай луйварчдын нэр дээр байгаа үл хөдлөх хөрөнгийг давхар шалгах хэрэтэй. Тэгж чадахгүй бол хоосон жүжиглэл гэсэн үг

0  |  0
Иргэн(66.181.191.201) 2018 оны 01 сарын 24

Оффшорчид байхгүй л болж таарлаа. Байсан бол аль хэдийн илрүүлээд хариуцлага тооцчих байсан байлгүй?! Ер нь оффшор бүсэд компани, данс нээх нь бизнесийнхний хувьд ямар ч асуудал биш?! Гадаадын томхон хөрөнгө оруулагчид бүгд л үүнийг шаарддаг шүү дээ?!?!?! Оффшорчдыг илрүүлж мөнгийг нь оруулж ирнэ, иргэдийн өр, зээлийг тэглэнэ ч гэх шиг Ерөнхийлөгчийн маань ярьсан, хэлсэн болгон хоосон яриа, шоу болоод өнгөрөх нь үү, үгүй юү?! Ард түмэн хүлээж байгаа шүү?!?!

0  |  0
эрка(202.179.26.151) 2018 оны 01 сарын 24

Төрийн тэргүүнээсээ эхлээд оффшорчид юм чинь хэнийгээ илрүүлэх юм бэ?Сансандаа хүртэл сайхан худлаа ярина гэж улс төрчдийн лоозон байхад бүдүүлэг ард түмэн гэгээрэх цаг хэзээ ирэх юм бол доо.Оюуны хомсдол монголчуудыг үнэн худал сайн мууг ялгах чадваргүй болгосон байна

0  |  0
Top