Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг ӨӨРЧЛӨХ ҮҮ?

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 24

Хүний эрхийн үндэсний комиссын 16 дугаар илтгэлийг УИХ-аар удахгүй хэлэлцэнэ. Тус байгууллагаас Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн хэрэгжилт, үр дүнгийн тайланг тодорхой танилцуулах юм.  Уг хууль хэрэгжсэнээс хойш хаалттай хаалганы цаана үйлдэгддэг хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл олон илэрсэн ч сөрөг үзэгдэл ч гарчээ. Төдийлэн архи уудаггүй, хаа нэг уухдаа гэртээ ирж эхнэртэйгээ  маргалдахад хажуу айл нь цагдаад дуудлага өгч, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж 30 хоног саатуулагдсан. Гарч ирэхэд нь 30 хоног ажил тасалсан хэмээн ажлаасаа халагдаж гэр бүл нь орлогогүй болсон тохиолдол ч бий гэнэ. Мөн гэр бүл салалт нэмэгдэх хандлага байгаа аж. Хуулийг уян хатан болгох ёстой гэх гишүүн  ч байна.  УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Амьжиргааны түвшин доогуур гэр бүлд хүчирхийлэл  их байх шиг анзаарагддаг. Ажилтай ганц хүн нь гэртээ ирээд агсамнаж, баригддаг, саатуулагдана. Дараа нь,  тэр  гэр бүлийн цагдаад өргөдөл өгсөн хүн  эргээд насан туршдаа  хүчирхийлэлд байх  нөхцөл бүрдэнэ” гэв. Гэр бүлийн хүчирхийллийн 80 хувь архидалтаас үүдэлтэй бөгөөд ажилгүй, орлогогүй учраас 100 мянган төгрөгөөс торгуулах биш 14 хоног саатуулагдахыг илүүд үзэх тохиолдол ч байдаг. Байдлыг өөрчлөхийн тулд холбогдох хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй гэж цөөнгүй гишүүн үзсэн байна. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “ Манай улсын хэвлэл мэдээллээр хүчирхийллийн эсрэг сурталчилгааг хийхдээ зодуулсан, уйлсан байдлыг их гаргадаг. Сканданивын орнуудад сайн аав, сайн гэр бүлийн жишээгээр хүчирхийллээс урьдчилан сэргийлж,  соён гэгээрүүлдэг” гэлээ.  Хүний эрхийн үндэсний комиссын илтгэлийг хэлэлцэх  үеэр  Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх юм байна.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(182.160.32.101) 2018 оны 01 сарын 24

Нохруудээ архи битгий уулгаач Дийлдэхгуй бол салаач Шоронд хийлгэлээ гээд архи уухаа болихгуй харин ч оширхоно

0  |  0
зочин(202.179.8.82) 2018 оны 01 сарын 24

хааяа нэг агсагнадаг гэсэн ойлголт байдаггүй юм юу бичээд байнаа. Тэр хүн угаасаа авир муутай учраас согтуу үедээ муухай авир гаргадгийн. ихэнх эрчүүдэд архи уухаар тавьтаргүйтэх, тэрийгээ эхнэр хүүхэддээ гаргадаг. Харин ч энэ хууль зөв гэж үзэж байгаа. Гадуур ямар их хүчирхийлэл байгааг мэдэхгүй л байна даа.

0  |  0
Top